Хувиараа тээвэр эрхлэгчид ажлын байр хүсэв

img

Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос микро автобусаар үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаад буй асуудлын талаар өнөөдөр "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ. 

 

Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос мэдээлснээр микро автобусаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж амьдрал ахуйгаа залгуулдаг 1600 орчим хүн байдаг аж. Харин тээврийн хэрэгслийг насжилтаар нь ангилснаас болж 350 гаруй тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй болжээ.

“Хотын алслагдсан дүүрэгт энэхүү үйлчилгээ шаардлагатай байгаа. Иргэд хүсэлтээ удаа дараа Нийтийн тээврийн газарт гаргаж байгаа боловч хариу арга хэмжээ авахүй байна. Төр биднийг ажилгүй, орлогогүй болгож байгаа бол ажлын байрыг нь гаргаж өгөх хэрэгтэй" гэж хэвлэлийн хурал зохион байгуулагчид ярилаа. Хэрэв биднийг ажлын байраар хангахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийнэ гэж мэдэгдэв. 

 

Тэд "Нийтийн тээврийн газраас микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд тодорхой стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгслээр үйлчлэх шаардлага тавьсан. Гэвч стандарт хэрэгжүүлэх, торгууль нэрээр мөнгө хүүлж байна. Оношлогоонд тэнцсэн машиныг үйлчилгээнд явуулахгүй, өдөр бүр замын цагдаа 5000-30000 төгрөгөөр торгож  Нийслэлийн тээврийн газраас биднийг хохироож  байна" гэлээ.  

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ENE PIZDANUUD KHENII TULUU AMIDARCH BAIGAA YUM BE? DANDAA IIM YUM GONSHIGONOKH YUM UURSDUU ARGAA OLOOD AMIDRAACH .
2016-03-15
Жолооч:
Хүний амиар наадагч эдгээр жолооч нар хэний төлөө амьдарч байгаан бэ?
2016-03-15