Тохижилтын ажлуудтай танилцав

img

 

АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотод 2016 онд  хэрэгжүүлэх авто зам, хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, арчлалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хянах 21 ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгүүд хуралдлаа.    


Хурлаар гудамж тус бүрийн тохижилтыг хянах ажлын хэсгийн дарга нарын нэрсийг зарлаж, ажлын хэсэг тус бүрийн хариуцах талбайг байршлаар нь танилцуулж, ямар ажлууд хийж хэрэгжүүлэх талаар ерөнхий зааварчилгаа өгөв.
Хурлын дараа Олимп, Гэндэн, Нийслэл хүрээ өргөн чөлөөг хариуцсан ажлын хэсгүүд гудамжныхаа зам дагуу зураг авалт хийж, аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо. Мөн гэрэлтүүлэг, цахилгаан, тохижилт, инженер хангамжийн чиглэлээр шинээр болон шинэчлэн засварлах шаардлагатай газруудын зургийг авч төв штабт саналаа хүргүүлсэн юм.


Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд тохижилтын ажилд дулаан өнгө буюу улаан хүрэн, ногоон өнгийг түлхүү ашиглах саналыг Гудамж төсөл, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас оруулсан юм. Энэхүү санал дэмжигдэж нэгдсэн зурагт орж, явган хүний зам болон дугуйн замын хавтанг хэрхэн байршуулах талаар ажлын хэсгийн гишүүд энэ үеэр зөвлөлдлөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АСЁМ:
Төрийн толгойд байгаа нам, төр барих хугацаандаа жил бүр олон улсын нэг ээс хоёр хурал зохион байгуулахад л тэдний хувьд болоод явчихна. Тэгээд МОНГОЛ УЛС ӨРНӨӨСӨӨ САЛЖ, ТӨР БАРЬЖ БАЙГАА НАМЫН ТАЛЫНХАН тендергүй бааахан ажил хийх боломж бүрдэнэ. Хуралд оролцохоор ирсэн төрийн тэргүүнүүдийн хувьд аюулгүй байдал гол болохоос биш МОНГОЛ УЛС БАЯН ТАНСАГ БОЛОЖ ХАРАГДАХ БОЛ ёстой хамаагүү хэрэг . Манай төрийн тэргүүдээс илүү мэдээлэл сафйтай байгаадаа. 2017 онд МОНГОЛД ДЭЛХИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ УЛСУУДЫН УУЛЗАЛТЫГзохион байгуулж зардлыг нь даах бас нэг боломж байнаа . ОЛОН УЛСЫН ХУРЛААР БИЗНЕС ХИЙДЭГ АРГЫГ УЛАМ ДЭМЖИЖ БАЙНА .УУЛЗАЛТЫН ХҮРЭЭНД АВТО ЗАМ ТОХИЖИЛТ ХИЙДЭГ АРГА ЧИНЬ НАЙДВАРТАЙ АРГА ШҮҮ. Гиннесийн номонд оруулья .Ядуу монголчуудаа
2016-03-15