Үнэт эдлэлийн сорьцыг үнэгүй тодорхойлно

Өнөөдөр Олон улсын хэрэглэгчийн өдөр. НҮБ-ын шийдвэрийн дагуу энэ өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ жил манай улс "Ухаалаг хэрэглээ-соёлтой үйлчилгээ" уриатай өдөрлөгийн Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг өнөөдөр төв талбайд үргэлжлэх бөгөөд нээлт нь 11.00 цагт эхлэх аж.
Өдөрлөгийн үеэр галын дүгнэлт гаргаж өгөх, сорьцгүй алт мөнгөн эдлэлийг үнэ төлбөргүйгээр сорьц тавьж өгөх, баталгаажуулаагүй тоолуурыг баталгаажуулах, А3 сертификатын сургалтанд 50 хувь үнэ төлбөргүй сургах бүртгэлийг хийх, өргөдөл гомдлыг дараалалгүйгээр шийдвэрлэж өгөх аж. Мөн үйлдвэрлэгчид үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж, хэрэгчлэгчдэд үйлчлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ