Дүрвэгсдээс болж ялагдал хүлээв

Германы Канцлер Ангила Меркелийн тэргүүлдэг “Христийн ардчилсан холбоо” нам орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сонгогчид Меркелийн санаачилсан дүрвэгсдийн бодлогыг дэмжээгүй бөгөөд “Германд дүрвэгсэд аюултай” хэмээн үзэж байгаа юм.
Меркел иргэний дайн болон зэвсэгт бүлэглэлүүдээс зугтаан ирж буй дүрвэгсдийг хүлээн авах санал гаргасан. Мөн тэрбээр энэ онд 1.5 сая дүрвэгч хүлээн авахаа мэдэгдсэн билээ. “Орогнол олгох иргэдийн дийлэнхийг Сирийн иргэд бүрдүүлэх болно” хэмээн Канцлер мэдэгджээ.
“Христийн ардчилсан холбоо” намын дэмжигчид олноороо оршин суудаг Баден Вюртемберг болон Рейнланд Пфальц хотноо эрх баригчид ялагдал хүлээсэн нь Канцлерт хүнд цохилт болсон байна.
Харин дүрвэгсдийн нутаг буцаах бодлоготой сөрөг хүчин “Герман Альтернатив” нам дараалсан ялалт байгуулжээ. Тус намын орлогч дарга Александр Гауланд “Иргэд дүрвэгсдэд тааламжгүй байгааг энэхүү сонгуулийн дүн харууллаа” гэжээ.
Германчууд дүрвэгсдэд тааламжгүй хандах болсон гол шалтгаан нь зул сарын өмнө дүрвэгсэд эмэгтэйчүүд рүү халдаж, хүчирхийлсэнтэй холбоотой билээ. Тус хотын 1000 гаруй эмэгтэй халдлага болон хүчирхийлэлд өртсөн байна. Мөн энэ оны байдлаар дүрвэгсдийн гэмт хэрэгт холбогдох хандлага өнгөрсөн оныхоос хоёр дахин ихэсчээ. Герман улс өнгөрсөн онд 958 мянган дүрвэгчид орогнол олгосон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ