Нүдэн дээр гарсан өвдгийг хэрхэн эмчлэх вэ

Өмнө нь нүдэн дээр өвдөг гарсан үед хориглох зүйлсийн талаар хүргэсэн. Энэ удаад нүдэн дээр гарсан өвдгийг хэрхэн эмчлэх аргаас хүргэж байна. Энэ талаар “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Хэрвээ таны нүдэн дээр өвдөг гарсан бол хүйтэн усанд модтой хөвөнг норгоод зөөлхөн арчих хэрэгтэй. Өдөрт 2-5 удаа хүйтэн усаар өвдгөө арчиж, ариутгаарай. Энэ нь шархыг ариутгаж, загатнахаас сэргийлнэ.
Цэвэрхэн алчуур дээр мөстэй хүйтэн ус хийгээд 2-3 минутын дараа алчуураа нүдэн дээрээ тавь. Өвдөг гарсан үед нүдний эргэн тойрон хавддаг. Энэ арга хавдалтыг намдаах болно.
Өвдөг гарсан үед нүдэндээ хүрч болохгүй.
Мөн өвдөг дээрээ бактерийн эсрэг тосыг бага зэргийг түрх.
16 наснаас дээш насныхан өвдөг гарсан үед эмчийн заавраар эм уух.
Хүүхдийн шампуниар нүднийхээ эргэн тойрныг арчиж, ариутгах.
Хэрвээ нүдэндээ хүрсэн бол гараа заавал савандаж угаах хэрэгтэй.
Гоёлын болон харааны линз зүүх хориотой.
Өвдгөө эдгэрэх хүртэл нүдээ битгий будаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ