Монголбанк ам.доллар худалдан авсангүй

img

Төв банк гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаа өнөөдөр зохион байгууллаа. Арилжааны банкууд 2043.33-2046.92 төгрөгийн ханшаар 12.9 сая ам.доллар худалдан авах, 2045.00-2046.00 төгрөгийн ханшаар 7.0 сая ам.доллар зарах, 313.90-314.82 төгрөгийн ханшаар 40.5 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанк 2046.52 төгрөгийн нэг ханшаар 6.0 сая ам.доллар, 314.57 төгрөгийн хаалтын ханштайгаар 18.5 сая юанийг нийлүүлэв.

 

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 8.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг ирүүлсэн бөгөөд Монголбанкнаас нийт 8.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг 100 хувь биелүүлж, Монголбанкинд 15.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах саналыг биелүүлээгүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
sanaa suuj
2016-03-15
Иргэн:
Сүүлийн 26 жилийн хугацаанд хамгийн муу ажилласан Монгол банкны захирал бол одоогийн Золжаргал гэдэг балай. Энэ балай тэнэгтэж ЗГ-тай хүзүү толгойгоороо нийлээд үнэ тогтворжуулах гэх мэт мангар зүйлүүд хийсээр байгаад мөнгөний бодлогоо алдчихсан юмаа. Үүнээс өөр нөхөр байсан бол долларын ханшийг алдахгүй, барих байсан юм. Монгол банкийг долларын ч?нж хийж хаш өсгөөд байна гээд байдаг энэ нь арай үнэн юм биш биз дээ.
2016-03-15