М.Энхсайхан Тавантолгойгоор, Н.Энхбаяр 40 хувиар шантааж хийжээ

img

УИХ-ын намрын чуулган завсарласны дараа улс төрийн намууд хөл толгойгоо олохгүй л бужигнасан. Ирэх сонгуулиар оноо авахын тулд ил далдаар нэгдэж нийлэх тухай ярьж, хариугүй л өвөр түрийндээ орох шахсан. Гэсэн ч их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр өнөөдрийн байдлаар ч нэг ч нам эвсэл нэгдэж нийлсэнгүй.

 

 

ИЗНН-ын удирдлага дур мэдэн АН-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн ч намын жирийн гишүүд дэмжигчид нь дургүйцэж, одоогоор дотооддоо цусгүй дайн зарлачихаад байгаа аж. эрх ашигт дурлаж буй ганц нэгхэн даргынхаа эсрэг зогссон эдгээр хүмүүстэй С.Оюун дарга хэрвээ эвээ олж чадахгүй бол ИЗНН ч ХҮ намын араас орж хоёр хуваагдах, эс бөгөөс намын дарга С.Оюун ганцаараа ахынхаа байгуулалцсан намыг түшихээс өөр аргагүй байгаа юм.


Намын гурван даргын хоёр нь буюу С.Дэмбэрэл, С.Оюун нар АН-тай нэгдэхээр тохироо хийж, жагсаалтаас эхний 10-д хоёр, тойрогт хэд хэдэн нэр дэвшигч явуулах тохироо ярьж эхэлжээ. Харин намын гуравдахь дарга Ц.Ганхуяг, Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүдэр-Ян нарын эрх ашиг арай өөр тал руу байгаа аж. С.Оюуны тавьсан саналыг АН хүлээж авахад хэцүү. Олон фракцийн эрх ашиг үйлчилдэг учраас намын дарга З.Энхболд дангаараа шийдвэр гаргахад хэцүүхэн байгаа юм билээ.

АН-ын дараагийн санал тавьсан нам бол МҮАН. М.Энхсайханы хариу ч тодорхой байсан. Өөрийнх нь санаачилсан Тавантолгойн төслийг дэмжвэл нэгдэнэ гэдгээ ч ил тод хэлсэн. Харин АН-д тийм хүсэл байхгүй учраас МҮАН, АН нэгдэл талаар болж М.Энхсайхан Эх орон намын удирдлагатай ойр ойрхон уулзаж эхэлжээ. Ганцхан АН-ыг түших бус олон намд санал тавьж, улмаар нааштай хариу өгсөнтэй нь нэгдэх сонирхолтой гэдгээ ч далдуур хэлчихсэн.

Тиймдээ ч сонгуульд нэр дэвших квотоо 60:40 гэсэн зарчмаар хуваах санал тавьсан аж. Маш олон хүний мөнгөөр сонгуульд оролцож, тэр хэрээр суудал хуваарилж байгаа МАН-ын хувьд тойрог, жагсаалтаас тус бүр 40 хувийг өөр намд өгнө гэдэг бараг л биелэх боломжгүй зүйл. Намын удирдлагууд эрсдэл гаргалаа ч цаана нь нэр дэвшихээр мөнгөө бариад зогсчихсон хүмүүс МАХН-тай нэгдэхээс ч илүү МАН-д чухал учраас хамтын яриа хэлцлээ дуусгахад хүрээд байгаа гэх.

 

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа илүү том эвсэл байгуулах эрх ашиг надад байна хэмээн ярьсан нь ганцхан АН ч санал тавьсан юм биш гэдгийг хэлээд байгаа юм. Тавантолгойн төслөөр шантаажилсан том эрх ашгийн улмаас тэд хамтарч алхах замаа энэ хүргээд дуусгаж буй бололтой.

Хадаг яндраар эхэлсэн Ху нам, МАН-ын хамтрах тухай асуудал мөн л намрын чуулганы дараа идэвхжсэн. Эх орончдын баяраа хамтран тэмдэглэж, илүү том эрх ашгийн төлөө нэгдэхэд бэлэн гэдгээ хоёр намын удирдлага илэрхийлсэн. Гэсэн ч өнөөх л том эрх ашгийн өмнө тэдний хамтрах тухай яриа гацаанд оржээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр хэзээ ч өөрт ашиггүй зүйлд эрсдэл гаргадаггүй.

Тиймдээ ч сонгуульд нэр дэвших квотоо 60:40 гэсэн зарчмаар хуваах санал тавьсан аж. Маш олон хүний мөнгөөр сонгуульд оролцож, тэр хэрээр суудал хуваарилж байгаа МАН-ын хувьд тойрог, жагсаалтаас тус бүр 40 хувийг өөр намд өгнө гэдэг бараг л биелэх боломжгүй зүйл. Намын удирдлагууд эрсдэл гаргалаа ч цаана нь нэр дэвшихээр мөнгөө бариад зогсчихсон хүмүүс МАХН-тай нэгдэхээс ч илүү МАН-д чухал учраас хамтын яриа хэлцлээ дуусгахад хүрээд байгаа гэх.

Их тулааны өмнөх намуудын нэгдэл нийлэх асуудал лөөлөө болж, ирэх сонгуулиар тэд тус бүртээ л санал зулгаахаар оролдох нь. Магад ганц нэгхэн суудал өгөөд өөрт элсүүлэх боломжтой жижиг намуудыг хувааж орох ч ирэх сонгуулийн тулаан өмнөхөөс ч олон намууд дунд өрнөх нь ээ. Өөрөөр хэлбэл, ХҮ намын хоёр хуваагдсан хэсэг, МҮАН, ИЗНН, АН, МАН, МАХН гэсэн намууд ирэх сонгуулийн тулаанд шигшээд үлдэх бололтой.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Эрхэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная
2016-03-16
Зочин:
buleg etgeeduudeer aluulna
2016-03-16
Зочин:
bitgii bayrh
2016-03-16
Зочин:
энхсаихан улсаа зарах болзол тавих нь утгагүи.
2016-03-16
Зочин:
Ичид айхаа мэдэхээ байсан хогийн нохдуул урьд гараад юйч хийгээгуй баахан хор найруулсан ард тумэн мартаагуй байгаа шуу
2016-03-16
Зочин:
элбэгдорж АНынхан аваад зайлаарай.
2016-03-15
Зочин:
Эрэл намын удирдлага арай ч М.Энхсайхантай найрахгуй байлгуйдээ! Уг нь Эрлийн Б.Эрдэнэбат бол жинхэнэ монголын телее сэтгэлтэй залуу байсан, улс тереес хэсэг хендийреед еер болчихоогуй байх гэж найдна.
2016-03-15
Зочин:
ireeduig esh uzuulsen toviig sahih huul hoerdmol
2016-03-15
Зочин:
man mahn 2 negdej bolno ewsej hezeech bgyi
2016-03-15
зочин:
Ирэх сонгуулиар нэг ч суудал авахгүй намтай нэгдсэн болж өөрсдөө авчих суудлаа алддаг мулгуу дарга байхуу?
2016-03-15
Irgen:
Alban tushaaliin heneetnuud. Uls toriin banzaluud. Eh oron ard tumen shudraga yos yu ch bish bolson ene heden namiin huvalznuudad. Ene ulsad oor oligtoi aavin huu eejiin ohin alga uu?
2016-03-15
хэхэ:
энхбаярыг одоо шорон шаа пизда нийгэмд ямарч хэрэггүй этгээд
2016-03-15
болд:
энхсайхан зүгээр л эх орноо зарах зөвшөөрөл нэхсэн байна шүү дээ
2016-03-15