Тин Чо ерөнхийлөгч боллоо

img

Мьянмарын парламент шинэ Ерөнхийлөгчөө сонгосон талаар “CNN” агентлаг мэдээллээ. Санал хураалтаар Нобелийн шагналтан Ан Сан Су Чигийн туслах Тин Чо ялалт байгуулж, Мьянмар улсыг тэргүүлэхээр болжээ.

 

Тин Чо парламентын 652 гишүүний 360-ынх нь саналыг авчээ. Тэрбээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Хагас зуун жил үргэлжилсэн цэргийн дэглэмийг түлхэн унагаах болно” гэсэн байна. Тин Чо ирэх дөрөвдүгээр сарын 1-нд тангарагаа өргөнө.

 

Харин армийнхныг төлөөлөн генерал Минт Све нэр дэвшиж, 213 санал авчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ