НӨАТ-ыг шүүмжлэв

img

НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой  учирч буй хүндрэл бэрхшээл, санал хүсэлтээ УИХ дахь МАН-ын бүлэгт 1500 гаруй бизнес эрхлэгчид  хаяглан ирүүлсэн  байна.  Эдгээр бизнес эрхлэгчдийн хүсэлтээр МАН-ын бүлгээс зохион байгуулсан "НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэгт нийслэлийн худалдааны төв, хүнс барааны захуудад худалдаа эрхлэгчид иргэд, найман нэрийн барааны дэлгүүр, хоршоо ажиллуулдаг иргэдийн төлөөлөл оролцов.

 

Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар оролцож, иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн санал бодлыг сонсож, шийдэх арга зам, гарц гаргалгааг хамтдаа эрэлхийллээ.

 

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ үед НӨАТ-ын хууль жижиг бизнес эрхлэгчдэд тун халтай тусч байгааг хэлэлцүүлэгт оролцсон иргэд ярив. Бизнес эрхлэгчид өр зээлийн сүлжээнд орсон, өнөөг хүртэл төрөөс юм хүсэлгүй өөрсдийнхөө амьдрал ахуйг боломжийн хэмжээнд авч явж ирсэн, гэтэл НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх нэрийн дор төр бизнес эрхлэгчид, улмаар иргэдийн халаас руу гар дүрж, "шахааны бизнес" хийж байна хэмээн шүүмжиллээ. Бизнес эрхлэгчдийн хувьд улсад татвар төлөх үүрэг хариуцлагаа ухамсарладаг, төлөхөд ч бэлэн байна, гэхдээ дарамт шахалтгүй төлмөөр байна гэж саналаа хэлцгээлээ.
Кассын машин, баримт хэвлэх төхөөрөмж, бар код уншигч, интернэт модемыг худалдан авахад дор хаяж хоёр сая төгрөгийн зардал гаргаж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор татварын байгууллагаас ирэх дарамт ихэсч, орлого хумигдах, дэлгүүр хоршоогоо хаах, ажлын байраа алдахад хүрээд байгаагаа иргэд төр засагт уламжилсан юм.

 

Хэлэлцүүлгийн үеэр бизнес эрхлэгчид НӨАТ-ын хуулийг батлахдаа худалдаа эрхлэгчдийн санал бодлыг сонсоогүй, ямар сөрөг үр дагавар гарахыг урьдчилан тооцоогүй гэж шүүмжилсэн. Бэлтгэл ажлыг сайтар базаасны дараа хуулийг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай байсныг онцлов. Монголын ноос ноолуурын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн н.Эрдэнэтуяа НӨАТ-ын хууль тус салбарт үл ойлголцох байдал үүсгэсэн гэлээ. Хуульд экспортод гаргах угаасан, самнасан ноолуурыг НӨАТ-ын 10 хувийн татвараас чөлөөлнө гэсэн ч дараагийн заалтад нь чөлөөлөхгүй гэж тусгасан. Иймд зөрчилдсөн хоёр заалтыг нэг тийш болгох, НӨАТ-ын хуулийн 14.1.4-т заасан "мах, сүү, өндөг" гэсний ард "ноос, ноолуур" гэдэг нэмж оруулах саналтай байгаагаа илэрхийлэв. НӨАТ-ын хуулийн дээрх заалтаас болж малчдын нуруун дээр ирэх ачаалал нэмэгдэх, ноос ноолуурын үнэ мах, арьс ширийнх шиг унах эрсдэлтэй, үүнд нэн даруй зохицуулалт шаардагдаж буйг иргэн н.Эрдэнэбат УИХ-ын гишүүдэд уламжиллаа.

 

Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн н.Мөнхтуяа "Бид улсад татвар төлөхдөө дарамтгүй төлмөөр байна. Энэ хууль ард түмэн, худалдан эрхлэгч хоёрыг хагаралдуулсан хууль болсон. Эдийн засаг хүнд үед ажлын байраа иргэд маань алдахыг хүсэхгүй байна. Хуульд яаралтай өөрчлөлт оруулах хэрэгтэй" гэлээ.

 

НӨАТ-ын хуультай холбоотой асуудал зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдэд бус орон нутагт ч тулгамдаж байгааг УИХ-ын гишүүдийг нийслэлийн дүүргүүд, аймгууд, тойрогтоо ажиллах үеэр иргэд сануулж, залруулахыг хүссэн байна. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгээс бизнес эрхлэгчдийн санал бодол, хүсэлтийг бүлгийн хуралдаанаараа хэлэлцэж, энэ асуудлыг шийдэх арга зам, гарцыг эрэлхийлж, дорвитой арга хэмжээ авах ажээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная
2016-03-16
Зочин:
biznesiin huuliig zasag oorsdoo ashigtai
2016-03-16
Зочин:
toriin biznesd oroh erh medliig hyazgaar togtooj ogoh heregtei
2016-03-16
Tsog:
Lhagvajav gj hunii muud durtai dolignnuur hog ym hezeech deeshee gargaj bolohgui
2016-03-16
kkk man uuriigu bulshlah ni d:
MONGOLCHUUD EH ORONDOO TATVARA TULUH YOSTOI GDGEE UHAARNA SHUDEE YUN AIHTAR DARAMT VEE GERTEE BSAN KOMOIUTEREE GARGAJ TAVIAD PRINTER 100000AAR AVAD L BOLOO SHDEE YU YARIAD BGAAN
2016-03-15
onbt:
элбэгдоржийн зарлигаар суллагдсан америк эрийн 35 тэрбумын татварын авлагаа аваад нэмүү өртгийн хуулиа хүчингүй болгооч. Цаг нь болоогүй да рамт болсон хууль болжээ гэж үзэж байна.
2016-03-15
Зочин:
Энэ хуулийг дэмжиж байна Иргэддээ чиглэсэн, татварыг ил тод болгосон чухал хууль санаачилсан, аль эртнээс санаачлах байсан юм.
2016-03-15
Зочин:
Харин ч 37 тэрбум төгрөг төсөвт орж ирсэн гээд байсан биз дээ. Иймээс сүүдрийн эдийн засаг гэдэг зүйлийг хумьж байна шүү дээ.
2016-03-15
irgen:
tatvaraas tsugtagsadiin eserguutsel. kassiin mashin khereggui. khyamdkhan neg pc bailhad boloosh dee. khevlegch 80, bar kod unshigch 40 myanga tegeed l boloo sh dee surtee yum. Shudarga tatvaraa toltsgoo. Sayanii il todiin khuuliar yu kharagdav. Dandaa tatvaraa nuun daragduulsanii ilerkhiilel. Odoo dakhiad ter zam ruu yavakh uu. Bolikh kheregtei. Uls khogjikh kheregtei shuu dee.
2016-03-15
Бичээч:
Энэ Хүрэлбаатар гэж бүлтгэнэсэн нөхөр мэдсээр байж зөв хэрэгжиж буй ажлыг албаар улс төржүүлж эсэргүүцэж байдаг юм. Харин НӨАТ бол ард түмэнд ашигтай сайн хууль болсон шүү. Улс төржихдөө ухаантайхан шиг байгаач.
2016-03-15
Зочин:
toon teever
2016-03-15
БАТ:
Энэ хууль маш сайн хууль шүү?? Би ч бусдын нэгэн адил жижиг бизнес эрхэлдэг. Хийдэг ажлаа л хийгээд,урьдынхаасаа дэвшилд хамтдаа орцгооё л доо?? Нэмүү өртөг бүтээхгүй Эрээний,гаднын бараа зарахаа л больчихвол,инженер НАЦАГНЯМ шиг эх оронч байцгаахын эсрэг МАН жинхэнэ популизм хийж байна шүү??? Монголд хэрэгтэй дэвшил гарсан хууль гэж бүгдээрээ ойлговол хөгжинө? 0 мин Хариулах
2016-03-15
иргэн Бат:
Энэ хууль маш сайн хууль шүү?? Би ч бусдын нэгэн адил жижиг бизнес эрхэлдэг. Хийдэг ажлаа л хийгээд,урьдынхаасаа дэвшилд хамтдаа орцгооё л доо?? Нэмүү өртөг бүтээхгүй Эрээний,гаднын бараа зарахаа л больчихвол,инженер НАЦАГНЯМ шиг эх оронч байцгаахын эсрэг МАН жинхэнэ популизм хийж байна шүү??? Монголд хэрэгтэй дэвшил гарсан хууль гэж бүгдээрээ ойлговол хөгжинө?
2016-03-15
Содоо:
МАН д найдахаас өөр арга алга даа энэ балай НӨАТ ийн хууль буруу цагтаа алдаатай хууль болсон
2016-03-15