Трамп, Хилари нар ялалт байгууллаа
2016-03-16

Намын сунгаанд өрсөлдөж буй тэрбумтан Дональд Трамп болон Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон нар Флорида мужид явуулсан намын дэмжигчдийн санал хураалтад тэргүүлж, ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Сөрөг хүчин Бүгд найрамдах намын урьдчилсан санал асуулгад тус мужийн оршин суугчдын 75 хувь нь саналаа өгчээ.  Трамп нийт сонгогчдын 45 хувийн санал авчээ. Тед Круз энэ удаагийн санал асуулгад тун муу оролцож, 21 хувийн саналыг авсан байна.

 

Харин эрх баригч Ардчилсан намын санал асуулгад Хилари илт давуугаар буюу 65 хувийн санал авчээ. Хиларигийн хүчтэй өрсөлдөгч Берни Сандерс 33 хувийн санал авч, удаалжээ.

 

Трамп мөн Миами мужид ялалт байгуулсан бол өнөөдөр Ардчилсан нам уг мужид санал хураалт зохион байгуулах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
sdadas:
Miami chin hot shu de. Malaa. Miami, FL
2016-03-17