Брюссельд дөрвөн цагдаа буудуулжээ

img

Белгийн нийслэл Брюссель хотноо өчигдөр 21.00 цагийн орчимд “АК 47” буугаар зэвсэглэсэн хоёр этгээд халдлага үйлдэж, дөрвөн цагдааг гэмтээсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэмт этгээдүүд хотын төвд байрлах цагдаагийн байр руу халдсан хэмээн прокурор мэдэгдэв.

 

Прокурор  “Халдлага үйлдсэн этгээдүүдийг цагдаагийнхан орон сууцны барилгын өмнө аюулгүй болгосон. Тэднийг аль улсын иргэн, зэвсэгт бүлэглэлтэй холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байна” гэж хэлжээ.

 

Гэрчүүдийн мэдээлснээр “Цагдаа нарт халдсан этгээдүүд Ойрхи дорнодоос гаралтай жихадууд” гэсэн байна.

 

Парисын халдлагын дараа Брюссель хотын хамгаалалтыг нэмэгдүүлсэн юм. Өнөөдрийг хүртэл тусгай цэргүүд нийслэлийг хамгаалж байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
HUUYEE ta nar hudal orchuulhaa boli l dooo. tsagdaagiin gazart galdlaga uildsen gej haanaasaa yamar dram zohiochwooo. arai l denduu yumaa.
2016-03-16