Ассадтай уулзахыг хүсчээ

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын тусгай элч Закийн хамтаар өчигдөр Ливаны дүрвэгсдийн хуаранд очсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг хуаранд Ойрхи Дорнодоос ирсэн 5000 гаруй дүрвэгч амьдардаг байна.
Жоли дүрвэгсэдтэй уулзах үеэрээ “Бид ямар ч аргаар хамаагүй Сирийн иргэний дайныг зогсоох шаардлагатай. Бид энэ улсын төлөө нэгдэж, хямралаас гаргах ёстой. Дараа нь дахин нэг улсыг хамтын хүчээр хямралаас чөлөөлөх болно. Зэвсэг, арми хямралыг зогсоох бус улам хурцдуулах эрсдэлтэй. Гартаа буу, зэвсэг бус цэцэг барьцгааж, Сирийг хэт даврагчдаас чөлөөлцгөөе” гэж хэлжээ.
Жүжигчин бүсгүй дүрвэгсдийн асуудлаар ямар ч улсын удирдлагууд болон эрх мэдэлтнүүдтэй уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр Сирид ирэх сард зохион байгуулагдах Ерөнхийлөгч болон парламентын сонгуулиас өмнө Ерөнхийлөгч Башар аль Ассадтай уулзахыг хүсчээ.
Жоли “Би эрхэм Ассадтай уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Сонгуулиас өмнө уулзахыг хүсч, хүсэлтээ илгээсэн байгаа. Энэ эрхэм таван жил үргэлжилж буй иргэнийг дайныг хэрхэн зогсоох талаар ямар бодолтой байгааг нь мэдэхийг хүсч байна” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ