Хагарсан, өнгөө алдсан уруулыг эмчлэх арга

img

Таны уруул хагарч өнгөө алдсан үед ямархуу арга хэрэглэхийг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

 

Нэг халбага хүүхдийн каша дээр бага зэргийн ус хийгээд сайтар хутгах хэрэгтэй. Уруулаа бүлээн усаар угаасныхаа дараа кашаа түрх. 10 минутын дараа уруулаа зөөлөн алчуураар арч.

 

 

Уруулын будаг болон өнгөлөгч худалдан авахдаа заавал самрын тос, оливын жимстэйг худалдан авах. Эдгээр бүтээгдэхүүн нь уруулыг өнгийг сэргээхээс гадна таны уруулыг үргэлж чийглэг байлгана.

 

 

Эмэгтэйчүүдийн ихэнх нь нүүр цэвэрлэгчээр уруулаа арчдаг. Нүүр цэвэрлэгчээ урууландаа хүргэхгүй байх хэрэгтэй. Учир нь нүүр цэвэрлэгч уруулын арьсыг хатууруулж, өнгийг нь алдуулдаг.

 

 

Тамхи. Тамхи татдаг хүмүүсийн уруулын өнгө яг мах шиг хүрэн улаан байдаг. Уруулын өнгө хувирах нь биеийн эрүүл мэндэд тун муу бөгөөд шүдний пааланг гэмтээдэг байна.

 

 

Уруулаа будаж сур. Гадуур гарах үедээ уруулаа үргэлж буд.

 

 

Ус уух үедээ уруулаа норгож сураарай. Уруулыг үргэлж чийгшүүлэх хэрэгтэй.

 

 

Уруулаа хазахаас болгоомжил. Хазах нь уруулыг арьсыг гэмтээх болно.

 

 

7-10 хоногт нэг удаа урууландаа вазелин болон байгалийн гаралтай тос түрх.

 

 

Уруул өнгөлөгч байнга хэрэглэх. Таны уруулыг үргэлж чийглэг, өнгөлөг харагдуулах болно.

 

 

Гараа сайтар угаасныхаа дараа урууландаа хүрэх хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ