Шүүгчид нөлөөлсөн даргыг торгожээ

Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатарыг шүүгчид нөлөөлсөн хэмээн захиргааны арга хэмжээ авчээ.
Тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Оюун хэргийн оролцогч Р.Зоригтбаатарт холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Дорнод аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус шүүхээс асуудлыг хянан хэлэлцээд Р.Зоригтбаатарыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 920 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ