Х.Баттулга 55 тэрбумыг хувьдаа завшаагүй

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Шинэ төмөр зам”-ын хэрэгт холбоотой гэх мэдээлэл гараад байгаа. Түүнийг эл хэрэгт холбоогүй, “Энержи ресурс Рейл” компанийн захирал Л.Оюунбат буруутай үйлдлээ хаацайлж зохиомол хэрэг үүсгэж байгаа талаар Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Х.Баттулга Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа 55 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан гэдэг худлаа. Үүнийг нотлохоор өөрийн цуглуулсан баримтаа өнөөдөр дэлгэж байна. “Энержи ресурс Рейл” компани төмөр замын суурь бүтэц барих ажилд 93.6 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь худлаа. Зөвхөн 38 тэрбум төгрөгийн зардлыг ТӨХ баталгаажуулсан байна. Өнөөг хүртэл үлдэгдэл 55 тэрбум төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт бүртгэлийг “Энержи Ресурс Рейл” компани гаргаж өгөлгүй зайлсхийж Засгийн газрыг хууран мэхэлсэн байна гэж үзэхээр юм. Энэ зохиомол үнийн дүн бий болгоход голлох үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй гэж Авлигатай тэмцэх газар үзээд ахлах комиссар Бат-Олзвой, “Энержи ресурс Рейл” компанийн гүйцэтгэх захирал Л.Оюунбатыг онц их хэмжээгээр улсыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдэж олсон материалыг нуун дарагдуулж болзошгүй. Мөн энэ хэргийн улмаас оргон зайлж болзошгүй, холбогдох асуудлаар дахин гэмт хэрэг үйлдэх ч магадлалтай гэсэн үндэслэлийг гаргаж өнгөрсөн сарын 24-ны өдөр баривчилсан. Гэтэл цагдаагийн удирдлагууд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зорчиж маргааш өдөр нь очиж сулласан байгаа юм. Энэ бүх асуудалтай холбогдуулан ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай” хэмээв.
Мөн тэрбээр “Энержи ресурс Рейл” компанийн захирал Л.Оюунбатыг Засгийн газрыг залилсан гэж үзэн Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл өгсөн талаар хэллээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ