Засгийн газраас 948.3 саяыг гаргаж, улаанбурхантай тэмцэнэ

img

 

Манай улс улаанбурхны эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2012 онуудад 3-14 настай хүүхдийг нэмэлтээр дархлаажуулсны үр дүнд энэ өвчин эрс буурч, 2011 оноос улсын хэмжээнд нэг ч бүртгэгдээгүй байсан. Гэвч 2015 оны гуравдугаар сараас уг өвчний дэгдэлт гарсан. 2015 оны тавдугаар сард 6 сартайгаас 6 хүртлэх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өвчлөл тууштай буурсан ч 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байна. 18-30 насныханд улаанбурхны эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлага байгааг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа.

 

“Шийдлийн цаг” өнөөдөр улаанбурхан өвчний дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх болон тус салбарын удирдлагатай холбоотой асуудлаар болж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нар оролцлоо.

 

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхий сайд хэлээд 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг үүрэг болголоо.

 

Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар, нэгдсэн эмнэлэг, хүүхдийн яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллаж, эмч мэргэжилтнүүд хүрэлцэхгүй байна. Тэтгэвэрт гарсан эмч, ажилтнууд, резидентурт сурч байгаа эмч нарыг татан оролцуулж байгаа. Эмч, ажилчдынхаа илүү цагийн хөлсийг олгохоор Эрүүл мэнд, спортын сайдын багцаас хөрөнгө гаргаж ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Салбар эзэнгүйрсэн, ажил назгайрсан зүйл байхгүй, ажлаа цаг хугацаанд нь зохион байгуулж байгаа гэж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ. 

 

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргаар Д.Нямхүү даваа гаригт томилогдсон байна. Хуучин ажиллаж байсан туршлагатай учраас ажил албан тушаалд дасан зохицох, суралцах хугацаа байхгүй. Ажлаа чанартай сайн гүйцэтгэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнд үүрэг болголоо.

 

Засгийн газарт хамтарч байгаа улстөрийн хүчин, эвсэлд хүлээцтэй хандсан гэдгээ Ерөнхий сайд хэлээд УИХ-ын чуулган хуралдахад Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Ерөнхий сайдын хувьд оруулж шийдүүлнэ гэлээ. Энэ хүртэл сайдын үүрэг гүйцэтгэгчтэйгээ хамтраад салбарыг менежмент, зохион байгуулалт, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болголоо Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-17
зочин:
энэ яам эзэнгүй дээр нь мэргэжлийн бус тэтгэвэрт гарсан төрийн нарийн бичигтэй дампуурлаа. засгийн газар танхимаа 30 охоногт бүрдүүлэх ёстой биш билүү. гэтэл нэг яам нь сайдгүй буюу удирдалгын бүрэлдэхүүнгүй бдаг. энэ хооронд халдварт өвчлөл ихсэж бдаг. энэ ерөнхий сайд ухаантай ухна юу хийж суудаг бнаа. танхимаа бүрэн бүрдүүлээгүй хуулийн хугацаа өнгөрөөд талийж бн. Одоо өөрөө сайн дураараа огцорвол яасан юм. улс орон засаг огцорвол хүндэрнэ гэдэг үгээр ам таглаад сууж болохгүй. тэртээ тэргүй сэргэх магадлал муутай эдийн засгийг хэн ч ойрын хугацаанд сэргээж үл чадна. Тиймд Сайханбилэг гуай ажлаа өгөөч
2016-03-17
zochin:
Ene yam ezengvi bgaa ni unen shvde Lambaa uvgun gadaadad emchlvvlj bga geed uchnuun honog alga boloo biz de AH yaj chadaj bna ogtsruulah heregtei
2016-03-16
Зочин:
Юун олон зураг ханаараа өлгөдийн нялуун юмаа хаха
2016-03-16
Зочин:
Яанаа нямхүү дахин томилогдонгуутаа л идэх мөнгө засгаас авчээ. Хяналтгүй идэх мөнгө орж ирж дээ .хамтрагчид нь шүлсээ залгиад сцуж байгаа дараа нь ялыг нь нямхүүд тохоод тэр нь шүүхээр гэмгүй болоод гараад ирдэг давтагдсан түүх дахих нь баяр хүргэе ламбаа гуай
2016-03-16
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-16
55555:
энэ их мөнгөнөөсөө илүү цагаар ажиллаж эмч сувилагч нарт бага ч гэсэн өгөөрэй ЕРӨНХИИ САЙДАА ГУЙЯ
2016-03-16
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-16
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-16