Хууль зөрчиж, Ц.Батыг ТУЗ-ийн гишүүн болгожээ

АТГ 2015 онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 8119 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, хяналт хийжээ. Ингэхдээ тухайн албанд томилоход илт ашиг сонирхлын зөрчилтэй 29 нэр дэвшигч байгааг тогтоож, холбогдох албан тушаалтанд хариу өгчээ.
Энэ дагуу ашиг сонирхлын зөрчилтэй 24 хүнийг тухайн албанд томилоогүй байна. Харин таван нэр дэвшигчийг томилжээ. Тухайлбал:
- Цэдэвдамба овогтой Батыг МИАТ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр
- Оюунчимэг овогтой Лхагвадоржийг ИНЕГ-ын Зорчигч, ачаа, шуудангийн үйлчилгээний газрын даргаар
- Шаравсамбуу овогтой Гэрэлчимэгийг Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын даргаар
- Дарьмаа овогтой Баттогтохыг Шивээхүрэн дэх гаалийн газарт улсын байцаагчаар
- Лхамсүрэн овогтой Даваапилийг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариусан Замын орлогч даргын албан тушаалд томилсон байна.
Мөн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж томилогдсон нийт 110 албан тушаалтныг томилсон тушаал, шийдвэрийг хүчингүй болгуулж, зөрчлийг арилгуулжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ