Маргааш үлээвэр хөгжимчдийн жагсаалтай

"Монгол цэргийн өдөр" энэ баасан гаригт тохионо. 1921 оны III сарын 18-ны өдөр байгуулсан Монгол ардын журамт цэргийн анхны ялалтын өдөр, орчин үеийн Зэвсэгт хүчний үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр”-т зориулсан арга хэмжэээнүүд үргэлжилж байна.
Тухайлбал маргааш 12.00-12.30 цагт "Улаанбаатар" цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчдийн хөгжимтэй жагсаал болно. Тус жагсаал нийслэлийн таван цэгээс жанжин Д.Сүхбаатарын талбайд ирэх аж. Үүний дараа төр, засгийн удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.
Мөн энэ өдөр Соёлын төв өргөөнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.
Харин энэ сарын 18-нд "Монгол цэргийн өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаан, ЦДБЭЧ-ын "Сүлд хийморийн дуулал" хүндэтгэлийн тоглолт болох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ