Оюутнуудад 100 сая төгрөгийн тэтгэлэг гардуулна

img

09.00 цагт: Тэргүүний малчдын зөвлөгөөн МҮХАҮТ-ын хажууд байрлах Корпрайт зочид буудлын хурлын танхимд болно. Зөвлөгөөнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэлнэ. Утас: 99072224, 95950015


09.00 цагт: “Зүүн хойд Азийн эрчим хүчний хэлхээ холбоо” сэдэвт олон улсын II уулзалт Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд болно. Уулзалтад Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар оролцож үг хэлнэ. Утас: 99773800, 88008516


09.00 цагт: Монгол Японы хамтарсан "Clean coal techology" семинар Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно. УИХ-ын дарга, З.Энхболд, Уул уурхайн сайд Р.Жигжид нар оролцоно. Утас: 99034350


09.00 цагт: "Хэвлэл мэдээлэл ба хүртээмжтэй өсөлт" семинар Корпорэйт Конвеншн төвийн 5 давхарт болно.


09.00 цагт: Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын салбарын 2016 оны Удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд эхэлнэ. 


09.00 цагт: Барилгын тухай хуулинд гарсан өөрчлөлтүүдийн талаар салбарыхан Барилгын хөгжлийн төвийн 5 давхарт зөвлөлдөнө. 


10.00 цагт: "Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье" аяны хүрээнд зохион байгуулагдаж байгаа нээлттэй хаалганы өдөрлөг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн амбулаторийн 2 давхарт болно. Утас: 9907-3310


11.00 цагт: ОХУ-ын ЭСЯ, БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах "Оросын боловсролын үзэсгэлэн EXPO-2016"-ийн талаар ОШУСТ-өөс зарласан хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно.


11.00 цагт: "Сайдын цаг" уулзалтад Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, Монгол цэргийн өдрийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 51260311


11.00 цагт: Автомашин болон авто сэлбэгийн худалдаа эрхлэгчид өндөр албан тушаалтнууд эрх ашгийг нь ноцтой зөрчиж байгаа асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Математик, байгалийн ухааны хичээлийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг зохиогчдын багийн эрдэмтэн, судлаач, багш нар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12.00 цагт: “АСЕМ-ын мэдээллийн цаг”-аар АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлд хийгдэж буй зам засвар, тохижилт, дэд бүтцийн ажлын талаар мэдээлэл хийнэ.


12.00-12.30 цагт "Улаанбаатар" цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчдийн хөгжимтэй жагсаал нийслэлийн таван цэгээс жанжин Д.Сүхбаатарын талбайд ирнэ.


12.30-13.00 цагт: Төр, засаг, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ.


13.00 цагт: Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA) –аас Монгол улсын Эрчим хүчний яамтай хамтран бэлтгэсэн "Сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээний тайлан"-г гардуулах ёслол Гадаад хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд болно. 


14.00 цагт Соёлын төв өргөөнд Монгол цэргийн өдөрт зориулсан баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болно.


15:00 цагт: Анагаахын 101 оюутанд 100 сая төгрөгийн тэтгэлэг гардуулах арга хэмжээ АШУҮИС-ын эко танхимд болно. 


16.00 цагт: “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан уран зохиолын үе үеийн төлөөлөл болох 21 яруу найрагч оролцсон сонгодог хөгжмийн аялгуун шүлгийн цэнгүүн болно. 


16.00 цагт: Дэлхийн Өвийн боловсролоор дамжуулан Монголын залуу үеийн өвийн талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүсгэл санаачлагын хүрээнд бүтээгдсэн “Богцон дахь соёлын өв” сургалтын иж бүрдлийн нээлт Монголын Уран Зургийн Галерейд болно. 


17.00 цагт: Бодлогын зөвлөлийн Төрийн байгуулалт, гадаад бодлого, аюулгүй байдлын бүлгэмийн хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн оролцоно. Арга хэмжээ АН-ын Бодлогын зөвлөлийн байранд болно. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ