Кубад зика бүртгэгдлээ
2016-03-17

Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирусын анхны тохиолдол Куба улсад бүртгэгдсэн талаар “www.nbcnews.com” мэдээллээ. Халдвар авсан өвчтөн эмэгтэй, 21 настай гэнэ. Тэрбээр Венеусэл улсад жуучлалаар очоод ирсэн байна. Эмэгтэй энэ сарын 7-нд эх орондоо ирсэн аж. Гэртээ ирсний дараа өндөр халуурч, биеэр нь улаан зүйл туурчээ.

 

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр “Цусны шинжилгээний тусламжтай эмэгтэйг халдвар авсныг тогтоосон. Тэрбээр шумууланд хазуулж, халдвар авсан” гэжээ.

 

Эмэгтэйгээс гадна сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Тусгаарлагдаад буй иргэд Венеусэлийн иргэд бөгөөд Кубад суралцахаар иржээ.

 

Кубын эрх баригчид зика бүртгэгдсэнтэй холбогдуулан халдвар тээгч шумуулуудыг устгах ажлыг эхлүүлсэн байна. Мөн захын алслагдсан муж, дүүргүүдэд амьдардаг иргэдэд шумуулын эсрэг цацлага тараажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин