Улсаа боддог улстөрч байсан бол тэд нэгдэх л байсан юм

img



УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг нарын 10 гишүүн өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлуулсан билээ. Анх удаагаа парламентад суудалтай бүх нам эвсэл улсынхаа тогтвортой хөгжлийн төлөө хамтран дуугарч, дөрөв, дөрвөн жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжих том хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь энэ. Дуулиантайхан хэлэлцэж баталсан уг хөтөлбөр эдийн засгийн бодлогын, нийгмийн тогтвортой хөгжлийн, байгаль орчны тогтвортой хөгжлийн, тогтвортой хөгжлийн засаглалын гэсэн үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгаа юм билээ.

 

Тиймдээ ч бид адил тэгш гараанаас гарсан улс орнуудын хөгжлөөс хол хоцорч, өнөө хэр л хөгжлийн тухай сайхан мөрөөдөл ярьсан хэвээр. Урт богино хугацааны олон хөтөлбөр хэрэгжиж чадаагүйн шалтгаан нь намууд нэгдэж, нийлж, хамтарч ажиллаж чадахгүй байгаа явдал гэдгийг улс төр судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

Өөрөөр хэлбэл, ямар ч улс төрийн хүчин гарсан байсан ч энэ хөтөлбөрийг 2030 он хүртэл тууштай хэрэгжүүлэх учиртай. Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ажилтай орлоготой, тогтвортой хөгжилтэй Монгол Улсыг бий болгоно хэмээн тэд амласан. Харамсалтай нь хамтран сууж батлуулсан энэ хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэх талаар улс төрийн намууд гараа ч хөдөлгөхгүй нь тодорхой бололтой. Өнөөх л дөрвөн жилийн мөчлөгтэй арга ядсан улс төр, нэг намын амлалт, ирэх дөрвөн жилд санал авахын төлөөх “цусгүй дайн” зарласан хэвээр 2030 оныг хүргэх нь. Үүнийг олон шалтгаанаар нотолж болно.


Монгол Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэд хэдэн удаа тогтвортой хөгжлийн бодлого баталж байсан. Гэсэн ч сонгуулийн дөрвөн жилийн мөчлөг, тус тусдаа амбийцалсан намуудын эрх ашигт хүлэгдэж эдгээр хөтөлбөрөөс нэг нь ч амжилттай хэрэгжиж чадаагүй юм. Тиймдээ ч бид адил тэгш гараанаас гарсан улс орнуудын хөгжлөөс хол хоцорч, өнөө хэр л хөгжлийн тухай сайхан мөрөөдөл ярьсан хэвээр. Урт богино хугацааны олон хөтөлбөр хэрэгжиж чадаагүйн шалтгаан нь намууд нэгдэж, нийлж, хамтарч ажиллаж чадахгүй байгаа явдал гэдгийг улс төр судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.


Харин энэ удаад тэд хамтдаа суугаад батлуулсан хөтөлбөрөө нэгдэж нийлээд хэрэгжүүлэх нь гэж баярлаж байсан хүн олон бий. Намрын чуулганы дараагаас намууд хамтарч ажиллахаар хадаг яндар солилцох тухай ярьж эхлэхэд одоо л улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө жижиг эрх ашигт хүлэгдэхгүйгээр ажиллах нь гэж олон хүн баярласан. Гэсэн ч иргэдийн хүлээлт талаар болов. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нэг нэгэндээ хамтын ажиллагааны санал хүргүүлсэн намуудын яриа хэлцлийн нэг нь ч амжилттай болж чадсангүй. Тухайлбал, угсаа гарвал нэгтээ улс төрийн хоёр хүчин болох МАН, МАХН хоёр нэгдэх нь гэдэгт олон хүн итгэж байлаа. Өнгөрсөн удаагийн алдаанаасаа суралцаж, удирдлагын төвшний үл ойлголцол дуусгавар боллоо хэмээн намынх нь олон ч жирийн гишүүд баярласан. Гэвч тийм зүйл болсонгүй. Н.Энхбаярын дуусашгүй шунал энэ хоёр намын эхлүүлсэн яриа хэлцэлд цэг тавьж орхижээ.

 

Олон фракцийн эрх ашиг үйлчилдэг учраас намын дарга З.Энхболд дангаараа шийдвэр гаргахад хэцүүхэн байгаа юм билээ. Нөгөө талаар ИЗНН-ынхан АН-тай нэгдэх нийлэх асуудлаас үүдэж хоёр хуваагдахад хүрээд буй. Дур мэдэн шийдвэр гаргасан С.Оюун, С.Дэмбэрэл нарын эсрэг намын гишүүд нь эсэргүүцэл илэрхийлж, тарж одох нь өнөө маргаашийн асуудал болоод буй. АН-ын дараагийн санал тавьсан нам бол МҮАН.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хэзээ ч өөрт ашиггүй зүйлд эрсдэл гаргадаггүй. Тиймдээ ч сонгуульд нэр дэвших квотоо 60:40 гэсэн зарчмаар хуваах санал тавьсан аж. Маш олон хүний мөнгөөр сонгуульд оролцож, тэр хэрээр суудал хуваарилж байгаа МАН-ын хувьд тойрог, жагсаалтаас тус бүр 40 хувийг жижиг намд өгнө гэдэг бараг л биелэх боломжгүй зүйл. Тэр тусмаа МАХН-д 40 хувийг өгөх нь өөрсдийгөө эрсдэлд оруулж буй хэрэг юм. Шат шатны сонгуулиар саналыг нь хангалттай хувааж ирсэн МАХН-д 40 хувиа өгөөд, хэрвээ тэд ялалт байгуулсан тохиолдолд МАН-ын олонхи болох хүсэл талаар болно. Нөгөө талаар намын удирдлагууд эрсдэл гаргалаа ч цаана нь нэр дэвшихээр мөнгөө бариад зогсчихсон хүмүүс МАХН-тай нэгдэхээс ч илүү МАН-д чухал учраас хамтын яриа хэлцлээ дуусгахад хүрээд байгаа гэх.

Тэгэхээр ахмадуудын хүсэл талаар болж, хоёр “Энх”-ийн хоршилд цэг тавихад хүрчээ. Хамтарсан Засгийн газарт дөрвөн жил ажилласан Ху намтайгаа тохиролцож чадаагүй АН-ынхан ИЗНН болон МҮАН-д хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Ардчилсан чиг баримжаатай гэгдэх эдгээр намуудын нэгдэх асуудал мөн л улстөрчдийн жижигхэн амбийц, улс төрийн шантаажаас болж гацаанд оржээ. Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын дарга С.Оюун жагсаалтаас гурав, тойрогт гурав, НИТХ-д чамгүй олон суудал авна гэсэн шантаажийг АН-д үзүүлсэн аж. С.Оюуны тавьсан саналыг АН хүлээж авахад хэцүү. Олон фракцийн эрх ашиг үйлчилдэг учраас намын дарга З.Энхболд дангаараа шийдвэр гаргахад хэцүүхэн байгаа юм билээ. Нөгөө талаар ИЗНН-ынхан АН-тай нэгдэх нийлэх асуудлаас үүдэж хоёр хуваагдахад хүрээд буй. Дур мэдэн шийдвэр гаргасан С.Оюун, С.Дэмбэрэл нарын эсрэг намын гишүүд нь эсэргүүцэл илэрхийлж, тарж одох нь өнөө маргаашийн асуудал болоод буй. АН-ын дараагийн санал тавьсан нам бол МҮАН.

М.Энхсайханы хариу ч тодорхой байсан. Өөрийнх нь санаачилсан Тавантолгойн төслийг дэмжвэл нэгдэнэ гэдгээ ч ил тод хэлсэн. Харин АН-д тийм хүсэл байхгүй учраас МҮАН, АН нэгдэл талаар болж М.Энхсайхан Эх орон намын удирдлагатай ойр ойрхон уулзаж эхэллээ. Ганцхан АН-ыг түших бус олон намд санал тавьж, улмаар нааштай хариу өгсөнтэй нь нэгдэх сонирхолтой гэдгээ ч далдуур хэлчихлээ. Тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа илүү том эвсэл байгуулах эрх ашиг надад байна хэмээн ярьсан нь ганцхан АН ч санал тавьсан юм биш гэдгийг хэлээд байгаа юм. Тавантолгойн төслөөр шантаажилсан том эрх ашгийн улмаас тэд хамтарч алхах замаа энэ хүргээд дуусгаж буй бололтой. Энэ мэтээр хамтын ажиллагааны яриа бүх талаар зогсонги байдалд орлоо.

 

Хаяж бас хаягдаж үзсэн. Эцсийн аргаа хэрэглэж ардчилалд элэгтэй намуудтай эвсэл байгуулахаар санаархсан ч тэр нь бүтсэнгүй. Харамсалтай байна. Нэг нэгнээ шантаажилсан улс төрөөр эвлэлдэх бус улсынхаа эрх ашгийн төлөө хэрвээ эдгээр нам эвсэл хамтарч ажилласан бол Монголын ард түмэн талархан хүлээж авах байлаа.

Улс төрд “биеэ үнэлэх” гэж юу байдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан МАХН-д одоо дангаараа сонгуульд орохоос өөр зам үлдсэнгүй. 2012 оны сонгуулийн өмнө нэгдэж болох бүх л нам эвсэлтэй өвөр түрийндээ орж, улмаар замын дундаас салж сарнисан учраас одоо тэдэнд өөр гарц байхгүй. МАН ч ялгаагүй. Парламентад суудалгүй нам эвслүүдийг сонгуулийн хуулиар панаалдаж баахан хайр зарлаж, эцэст нь мад тавьж орхисон. Одоо тэдэнтэй эргээд ярих нүүр байхгүй. Хамгийн сүүлчийн найдвар байсан МАХН-тай ойлголцолд хүрч чадаагүй тэд одоо нүдээ аниад л зүтгэхээс өөр аргагүй болов. АН-ын хувьд мөн л эцсийн аргаа хэрэглэсэн. МАН, МАХН-тай хамтраад үзчихсэн.

Хаяж бас хаягдаж үзсэн. Эцсийн аргаа хэрэглэж ардчилалд элэгтэй намуудтай эвсэл байгуулахаар санаархсан ч тэр нь бүтсэнгүй. Харамсалтай байна. Нэг нэгнээ шантаажилсан улс төрөөр эвлэлдэх бус улсынхаа эрх ашгийн төлөө хэрвээ эдгээр нам эвсэл хамтарч ажилласан бол Монголын ард түмэн талархан хүлээж авах байлаа. Улсынхаа хөгжлийн төлөө одоо л нэг хамтдаа зүтгэх нь гэж урам зоригтой тэдэнд санал өгөх байсан юм. Гэвч төрд суусан эдгээр улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэл огтхон байдаггүй гэдгээ энэ үйлдлээрээ харууллаа. Аварга аваргаараа төрдөг гэдэг шиг луйварчид луйварчдаараа л үлдлээ. Улаан, цэнхэр, ягаан, хөх аль ч хамаагүй улс төрийн нам болгонд улсынхаа хөгжлийн төлөө санаа тавьдаг удирдагч ширхэг ч байдаггүй юм байна. Одоо тэднээс олон зүйл хүлээгээд ч нэмэргүй биз.

 

Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Өнөртогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Эдгээр амин хувийн амбиц нь дийлчихсэн луйварчид ухсэн хойноо ч нэгдэж чадахгуй! Тэднийг шунал нь хэзээ ч амар заяа егехгуй! Ийм адгийн амьтад л МОНГОЛЫН гуравхан сая хунийг ядуугийн туйлд хургэж байгаа юмшуудээ!!!
2016-03-22
Зочин:
ТӨРД ГАРСАН ЛУЙВАРЧ ХУЛГАЙЧ ХУУЛЬ ЗАВХРУУЛАГЧИД АРД ТҮМЭН БОСОЖ БҮГДИЙГ НЯЦЛАХ БОЛНОО
2016-03-18
zzzzzz:
Bugd l biy biye muulsan uuruu ariuhan ymshig uuriiguu tovoilgood neg neg muulj suudag bugd adilhan ulsaa zarsan luivarchid shuudee ali ni hereggui ene songuulid Enhbayr Enhbold geed humsaa nuusan muur shig zalitai luivarchid
2016-03-17
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-17
Зочин:
ENHBAYRIIG HANAJ TSADDAGGUI HUN GEJ IH BICHIH YUM YUM HULGAILDAG HUMUUS L TEGEJ BODDOG BAIHDAA. ULS ORNOO HOGJUULHAD HANAJ ZADAH GEJ YMAR YUMAA DONGOSOOD BAIGAA YUM.ENHBAYR ERONHIILOGCHIIG L DEMJINE
2016-03-17
EDDIE:
ENHBAYR HUN YUM NEELTTEI BOLOHGUI ZUIL BAIHGUI HAMTRAY L GEED BAIGAASHDEE.BUSAD NI OOR SONIRHOLTOI YUM SHIG BAINA.ENHBAYRIIG DEMJINEE ZOVLON UZSEN HUN UNENCH BAIDAG YUM
2016-03-17
зочин:
өнгөрсөн 25-н жилийн хугцаанд эх орон ард түмнээ бодсон улс төр ч энэ хэдэн хүнээс нэг ч байхгүй дандаа худал ярих юм
2016-03-17
Улсаа боддог улстөрч байсан бол тэд нэгдэх л байс:
Улсаа боддог улстөрч байсан бол тэд нэгдэх л байсан юм
2016-03-17
ард:
Нэгдэнэ гэдэг ойлголт байхаас хамтарч сонгуулд оролцох бол хэрэгүй зүйл,Намууд олон ч удаа хамтарч сонгуулд оролцлоо.Үр дүн хаана байна.Нам намынхаа эрх ашгийг л бодно уу гэхээс хамтраад улс орноо хөгжүүлье гэсэн санаа байдагүй.Тийм учраас үхсэн ч сэхсэн ч дангаараа сонгуулд оролцох хэрэгтэй.Тэгж байж л хэрэгтэй хэрэгүй нам нэртэй жижигхэн юмнуудыг Ихын гадаа хаях хэрэгтэй
2016-03-17
Иргэн:
ҮХ-даа өөрчлөлт оруулаад Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгон шүү дээ. Энэ бол жинхэнэ сонголт болно.
2016-03-17
Иргэн:
Маш буруу логик Нэгдвэл бугд сайн болно гэдэг бол Монголчуудад одоогийн сэтгэлгээтэй ийм уед найдалтгуй Харин Жанцанноров Бямбасурэн нарын угийг сонсож торийн бутцийг бодлогыг оорчлох шинэ механизм олох ёстой
2016-03-17
Zochin:
Ene Enkhbayar gedeg hun yasan hanaj tsaddaguin hun yumaa.Ard tumnii ner barij yrihaa bolimoor ichihgui hun yumaa!!
2016-03-17