Трамп хутгалуулах шахжээ

img

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас намын сунгаанд өрсөлдөж буй Дональд Трамп өчигдөр Өмнөд Каролина мужид дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ халдлагад өртөх шахжээ. Трампийг үг хэлж байхад өнгөт арьстай эрэгтэй түүн рүү дайрч, хутгалахыг завдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Залуугийн өмдний халааснаас хутга олдсон байна. “Баригдсан залуу Трампийн хацрыг хүчтэй цохисон” хэмээн гэрчүүд мэдээлжээ.

 

Хамгаалагчид залууг нэр дэвшигчийг гэмтээхээс өмнө барьж, цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр “Трамп энэ улсыг тэргүүлэх эрх байхгүй” гэж хэлжээ. Цагдаагийнхан “Нэр дэвшигчийг хутгалах санаа байсан уу” хэмээн асуухад залуу “Тийм” хэмээн хариулсан байна.

 

Трамп өнгөрөгч амралтын өдөр Мичиган мужид дэмжигчидтэйгээ уулзаж байхдаа мөн халдлагад өртөх шахсан юм. Түүний арьс өнгөний үзлийг эсэргүүцэн нэг этгээд цаасны хутга барин нэр дэвшигч рүү дайрсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Ene hun ih zuv bodoltoi hun shig sanagdsan. 1. Syria-n daind Orosiig demjdeg. Obama-g zarim laliin bulegleluudiig nuutsaar zevseglen demjij baigaag shuumjildeg. 2. Huuli bus tsagaachlaltai shiruun temtsehiig shaarddag.
2016-03-18
haha:
Ene hvn yrunhiilegch bolwol hytad americiin hoorond dain garna biz
2016-03-18
Зочин:
TRUMP GARVAL HUJAANUUD ULBURCH UHNE.
2016-03-17
Зочин:
хараад байхад энэ хүн нилээд тавьтаргүй хүн юм шигээ
2016-03-17
зочин:
шоу менежер улс төрд гарахаар ингэх л байхдаа, ядаж байхад энэ америкчууд чинь яагаад шоучинг дэмжээд байдаг болчиховоо, ярьж хэлж байгаагий ньээ яг хошин шог
2016-03-17