Бантсан хүн балайрна гэдэг болов
Төрийн ордны Г танхимд дөнгөж сая УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэвлэлийн хурал зарлаж, улс орны болоод ард түмний амьдрал ямар байгаа талаар мэдээллээ.Тэрбээр хэвлэлийн хурлынхаа эхэнд “Төрийн ордноос, УИХ-ын чуулганы танхимаас ард иргэдийн амьдралыг мэдэж болдоггүй юм байна” хэмээсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг татав.
Учир нь УИХ-д гурван удаа сонгогдсон туршлагатай улстөрч хэмээн төрд илгээгээд байсан чинь ард түмнийхээ амьдрал дунд нэг ч орж үзээгүй, Төрийн ордны цонхоор л амьдралыг хардаг байсан нэгэн бололтой.
Харин саяхан сонгогдсон тойрогтой гэдгээ санаж, ард иргэдтэй уулзаад л амьдрал ямар байгааг мэдсэн гэнэ шүү. Гурван ч удаагийн парламентад сууж, төрийн эрхийг барилцаж байсан түшээ ингэж бантсан хүн балайрна гэдэг шиг зүйл яриад сууж байх нь утгагүй санагдана.
Хөөрхий хөрсөн дээрээ буусан төрийн түшээд хийсэн ажилгүй болохоороо хэлэх үггүй, энэ мэтчилэн тойрогтоо ад болж явна даа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ