ХҮН-ын маргааныг маргааш шийднэ

img

“Хөдөлмөрийн үндэсний нам”-н шинээр сонгогдсон Б.Найдалааг намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг маргааш шийднэ. Уг асуудлыг шийдэх шүүх хурал маргааш 11:00 цагаас Улсын Дээд Шүүхийн Иргэний хэргийн танхимд болно.

 

ХҮН-ынхан хоёр хуваагдаж, хоёр даргатай болоод буй. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржханд, дэд дарга Б.Найдалаа тэргүүтэй хүмүүс энэ сарын эхээр хуралдсан. Тэд ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг тэргүүнээрээ сонгоод буй юм.

 

Тэгвэл ХҮН-ынхан С.Ганбаатарыг огцруулаагүй хэмээн мэдэгдэж, Б.Найдалааг сонгосон хурлыг албан бус гэсэн тайлбарыг өгсөн. 

 

Ийн хоёр даргатай болоод буй шинэхэн улс төрийн хүчин ХҮН-ын даргын асуудлыг маргааш Улсын дээд шүүх нэг тийш нь болгох нь ээ. 

 

В.Бат

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ХVН намын логод мvvний есолгоо мvvн гсн vг бvгд байна сайн хардаа монголчуудаа аймаар юмаа
2016-03-17
Зочин:
Саяхан нөгөө МҮҮНИЙ ёсолгоог хараад байсан чинь энэ хүн намын логонд яг бүрэн эхээрээ байна шүү
2016-03-17