МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР

img

Өнөөдөр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн тохиож байна. Монгол цэргийн 2000 гаруй жилийн түүхэн уламжлал, залгамж чанарыг үндэслэн 2003 онд Нийтээр тэмдэглэх баярын болон Тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” болгон тэмдэглэхээр заасан. Харин 2011 оноос уг өдрийг “Монгол цэргийн өдөр” болгосон билээ.

 

Зэвсэгт хүчний хэмжээнд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлж, цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ихээхэн дэвшил гарч, ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалд манай цэргийн алба хаагчид анх удаа амжилттай оролцож, дэлхийн хоёрдугаар дайнд Монголын ард түмний оруулсан хувь нэмэр, Зэвсэгт хүчнийхээ сүр хүч, цог золбоог олон улсад таниулсан амжилт, бүтээлээр дүүрэн жил болж түүхийн хуудаснаа үлдэж байгааг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа тэмдэглэн хэлсэн. 

 

Өнөөдөр энэхүү тэмдэглэлт өдөр зориулсан хүчит  "Монгол цэргийн өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдаан,Монгол бөхийн өргөөнөө болно. Мөн ЦДБЭЧ-ын "Сүлд хийморийн дуулал" хүндэтгэлийн тоглолт болох юм байна. Өчигдөр "Улаанбаатар" цэргийн хүрээний анги, байгууллагын үлээвэр хөгжимчдийн хөгжимтэй жагсаал нийслэлийн таван цэгээс алхан ирж жанжин Д.Сүхбаатарын талбайд нэгдсэн хөгжмийн тоглолт хийсэн. Түүнчлэн төр, засгийн удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн билээ. 

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-18