М.Энхсайханыг шалгуулахаар ТЕГ-т өргөдөл өглөө

img

“Жудагт Монгол” холбооны удирдлагууд шийдвэр гаргаж, Монгол Улсын сайд М.Энхсайханыг Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар болж, өнөөдөр өргөдлөө өгчээ. Тус холбооноос энэ тухайгаа мэдээлж, хэвлэлийн хурал хийв.

 

Тавантолгойн хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх Засгийн газрын ажлын хэсгийг сайд М.Энхсайхан ахалж ажилласан. Тэгвэл сайд М.Энхсайхан болон түүний ахалсан ажлыг хэсгийг Монгол Улсын эрх ашигт ноцтой хор хохирол учруулах үйлдэл хийсэн байж болзошгүй хэмээн шалгуулахаар болжээ.

 

“Жудагт Монгол” холбооноос М.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эх орноосоо урвах, хорлон саатуулах, төрийн нууц задруулах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж буй аж.

 

Мөн сайд М.Энхсайханыг Тавантолгойн орд газрын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй, тодорхой бус шалтгаанаар саатуулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорлон саатуулах гэмт хэргийг өдүүлж байна хэмээн үзжээ.

 

Тиймээс харьяаллын дагуу тагнуулын байгууллагад хандаж, шалгуулахаар болсноо хэвлэлийн хурлын үеэр “Жудагт Монгол” холбооныхон хэлж байв. Тагнуулын ерөнхий газар тэдний өргөдлийг шалгах, буцаах эсэхээ тав хоногийн хугацаанд, хэрэг үүсгэх, хэрэгсэхгүй болгохоо 14 хоногт багтаан шийдвэрлэж, хариу өгөх ёстой юм байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энхсайханыг т.замын төслийг хариуцахад жэнко дэгээдсэн тт төсөлд зи дэгээдсэн одоо станцыг нь дэгээдэх нь энхсайхан гадаадад өндөрөөр үнэлэгддэг мундаг хүн байналэ даанч эх орондоо попуудаас болж муу нэртэй болсон хайран хүн
2016-03-18
Зочин:
Энхсайхан шиг 10 хүн байвал сайханаа харин жэнко шиг 1 хүн ч болов байхгүй байгаасай
2016-03-18
Уншигч:
Хийж бүтээж байгаа нэгнээ шалгуулдаг нь тамын тогооны үлгэр боловсронгуй болсны шинж. М.Энхсайхан зөв байсан шүү дээ.
2016-03-18
Зочин:
ha ha hamgiin sain ajillaj bgaa negnee doosh ni tatah tamiin togoo gej
2016-03-18
sdfds:
Genco hulgaich bur argaa barjdee chaavaas
2016-03-18
Зочин:
Tavan tolgoi tosol zogsson sh dee. Bii boloogui yum iig yug ni shalguulah yum be?
2016-03-18
12457896:
Энэ мэт ч арга ядсан шоу байна даа.
2016-03-18