УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг уржигдар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас баривчилж, ШШЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.
Тэгвэл өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар цагдан хорих эсэхийг хэлэлцэж, сэжигтнээр татан, цагдан хорих шийдвэр гаргасан байна.
Л.Түвшинжаргал цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар холбогдож, шүүх хуралдаанд оролцов.
Хуульд зааснаар цагдан хорих арга хэмжээ нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зугтаалгахгүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахад саад учруулахгүй, цаашид гэмт хэрэг дахин шинээр үйлдэх бололцоо олгохгүй байх зорилготой байдаг.
Б.Хүлэг
Уншиж байна |