Э.Сумьяа олимпийн эрхээ өвөртөллөө

“Рио-де-Жанейро-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо өнөөдөр эхэллээ.
Тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг-д хүч үзсэн олон улсын хэмжээний мастер “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий болон Оюутны универсиад наадмын мөнгөн медальт Э.Сумьяа олимпийн эрхээ өвөртөллөө.
Манай тамирчин БНСУ-ын бөхийг хожин хагас шигшээд шалгарч, дараагийн барилдаанд Энэтхэгийн тамирчин Бабита Кумаритай барилдан 15-8 онооны харьцаатайгаар ялсан юм.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ