Маргааш ”Сансарын нэг өдөр”-тэй

img

Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулсан "Сансарын нэг өдөр" шинжлэх ухаан танин мэдэхүйн нээлттэй өдөрлөг маргааш Буянт-Ухаа спорт цогцолборт болно. Тус өдөрлөгийн нээлт 11.00 цагт болно. Харин 12.00 цагт сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурал болох бөгөөд ЗХУ, Монгол Улсын Баатар, сансарын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, сансарын нисэгч М.Ганзориг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, Дүдү боловсрол сангийн захирал Д.Мөнхтулга нар оролцоно.

 

Тус хурлаар Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ойд зориулан 2016 оны 3-6 дугаар саруудад зохион байгуулж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

 

Тус өдөрлөгөөр цаасан онгоцны улсын аварга шалгаруулах тэмцээн насны ангиллаар зохион байгуулагдана. Мөн сансрын танин мэдэхүйн сонирхолтой кино үзвэр цаг тутамд үнэ төлбөргүй гаргах, сансар судалгааны талаар үзэсгэлэн гаргаж, Оддын өртөөгөөр аялах төрөл бүрийн арга хэмжээ, үзүүлэх тоглолтууд зохион байгуулна. 

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Бух нэр Сухбаатарын талбайг хуртэл нэрийг оорчиж узсэн шуу. АСЕМ одор гэнэ уу. АН ын царай байж байгаа байдал гишгуулсэн лааз шиг царайтай Гадаад хэргийн сайдаар нь толоолуулж болох мэт. Яасан гэхээр ийм сонин юмнуудаас бурдчихсэн юм бол
2016-03-20
Зочин:
АН сансарт хун нисгэж нисгэгчийн одорийг оорчлохгуй яасан юм бол. Монгоо хуваагаад идчихсэн уу
2016-03-20