Улсын харцага Ө.Бат-Орших түрүүлэв

"Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөв.
Жилийн бүрийн энэ өдөр уламжлал болсон энэ барилдааныг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд болон бөх сонирхогч иргэд шимтэн үзсэн бөгөөд улс, аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөх зодоглов.
Зэвсэг хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, "Алдар" спорт хорооны тамирчин, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэсэн юм.
Бөхийн барилдааны үеэр Зэвсэгт хүчний шилдэгийн шилдгээр шалгасан офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын шагналыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар гардуулан өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ