Сэтгэцийн өвчтэй этгээд бусдыг буугаар сүрдүүлжээ

Хаврын улиралд сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс янз бүрийн гэмт хэрэг холбогдох нь байдаг. Өчигдөр Баянзүрх дүүрэгт сэтгэцийн өвчтэй этгээд буугаар хүн сүрдүүлсэн хэрэг гарчээ.
Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гүнжидийн хоолойн задгайд суух 19 настай эрэгтэй /сэтгэцийн өвчтэй гэх/ А нь нүүрээ алчуураар боож, “Карбин” загварын буу барьж, тус тоотод суух эмэгтэй 36 настай А-г айлган сүрдүүлж, 20 мянган төгрөг нэхэж танхайрсан байна. Тухайн үед “Карбин” загварын буу сумгүй байжээ.
Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ