“Стад де Франс” цэнгэлдэхийг дэлбэлэх гэж байжээ

img

Парисын халдлагын гол сэжигтэн Салах Абдесламыг энэ амралтын өдөр баривчилсан билээ. Тэрбээр анхны мэдүүлгийнхээ үеэр халдлагын үеэр Франц-Английн хөлбөмбөгийн шигшээ багийн нөхөрсөг тоглолт зохион байгуулагдаж байсан “Стад де Франс” цэнгэлдэхийг дэлбэлэх багт багтаж байсан ч эцсийн мөчид зорилгоосоо буцсан талаараа өгүүлжээ.

 

Зорилгоосоо буцсан шалтгаанаа тэрбээр “Би хүмүүсийг хохироохыг хүсээгүй” гэсэн байна. Парисын цуврал халдлагын үеэр 130 хүн амиа алдсан бөгөөд террористууд цэнгэлдэх дотор нэвтэрч чадаагүй учир гадна нь бөмбөг дэлбэлсэн юм. Дэлбэрэлтээр нэг хүн амиа алджээ.

 

Уг цуврал халдлагыг Салахын санаачлагаар зохион байгуулсан хэмээн цагдаагийнхан таамаглаж байгаа. Энэ талаар Салах “Бид зааварчилгаа авсан. Би ганцаараа зохион байгуулаагүй. Халдлагад оролцсон бүх хүн нэгдэж, энэхүү халдлагыг зохион байгуулсан” гэсэн байна.

 

Энэхүү мэдүүлгээс үндэслэн Францын Хууль зүйн яам түүнийг хүлээлгэн өгөх хүсэлтийг Белгийн удирдлагуудад гаргажээ. Харин Салах, Францад очих хүсэлгүй байгаагаа мэдэгдсэн байна. Салахыг халдлага зохион байгуулсан, олон хүний аминд хүрсэн, эмх замбараагүй байдал үүсгэн гэх 20 гаруй хэрэгт буруутгажээ.

 

Салах Парисын халдлагад оролцсон этгээдүүдийг тээврийн хэрэгсэл болон галт зэвсгээр хангасан болохыг тогтоосон байна.  

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unshigch:
Huselgui bn ch geh shig...tegeed husliig ni asuugaad sonsood suuj bhiimuu...
2016-03-21
mongol:
naad muugaa zurxiig ni sugal
2016-03-21