Гэрийн нөхцөлд чихээ эмчлэх арга

Ойрчин тойрны дуу чимээнээс болж чих өвддөг. Хэрвээ таны чих байнга болон хааяа хатгуулж өвддөг бол эдгээр аргыг турших зөвлөж байна. Энэ талаар “www.wikihow.com” мэдээллээ.
Алхам №1
Чихэвчтэй хөгжим гурваас дээш цаг сонссон, тоглолт болон чанга яригчийн дэргэд олон цагаар байсан бол та чихэндээ 10 хан минутыг зориулаарай.
Алхам №2
Таны чих байнга хатгуулж, өвдөж байгаа бол эмчид үзүүлэх хэрэгтэй. Энэ бол хамгийн найдвартай арга.
Алхам №3
Хэрвээ эмчид үзүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа бол гэртээ чихээ эмчилж сурцгаая. 50 грамм усанд нэг халбага давс хий.
Алхам №4
Усаа 10 минут буцалга. Ус тань бүлээн болсны дараа хөвөнд шингээ.
Алхам №5
Толгойгоо бага зэрэг хажуу тийшээ болгоод хөвөнгөө хий.
Алхам №6
10 минутын дараа хөвөнгөө аваад хөвөндөө шингэсэн бага зэргийн усыг чихэндээ хий.
Алхам №7
Чихэнд зориулсан тусгай дусаагуурыг чихэндээ тогтмол дусаах хэрэгтэй. 12 цагт нэг удаа нэг дусал.
Алхам №8
Чихэндээ дусаагуур тусаасаны дараа заавал чихэндээ хөвөнд хийгээрэй. Аль болох салхи ихтэй газраар явж болохгүй.
Алхам №9
Чих өвдөж байхад чихээ ухахгүй байхыг хичээ.
Алхам №10
Эмчийн зөвшөөрөлгүй эмчилгээ хийхээс болгоомжил.
Алхам №11
Цацдаг шүршигч хэрэглэхээс зайлсхий. Байнга хэрэглэх нь сонголд сөргөөр нөлөөлдөг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ