Б.Баабар, С.Эрдэнэ хоёр нүүр тулж ажиллах нь

Нийтлэлч Б.Баабар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахлах зөвлөхөөр ажиллахаар боллоо. Энэ албыг хашиж байсан Б.Дэлгэрмаа Элчин сайдаар одох болсон тул Ерөнхий сайд ийм сонголт хийжээ. Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хариуцах асуудал, ажил үүргийн хүрээн өргөн. Тиймээс ганцхан Ерөнхий сайдтай бус Засгийн газрын хэмжээнд харилцаж хамтарч ажиллана гэсэн үг. Баабар ийнхүү ахлах зөвлөхөөр ороод ирж байгаа нь Засгийн газрын зарим гишүүнд бүр тодруулбал С.Эрдэнэ сайдад эвгүй л байгаа болов уу.
Б.Баабар нийгмийн даатгалын асуудлыг хөндөн бичиж, С.Эрдэнэ хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр авах гэлээ хэмээн Баабарыг буруутгаж, хэвлэлээр нэлээдгүй дуулиан шуугиан дэгдээцгээсэн улс. Харин одоо яалт ч үгүй нэг нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх, нөгөө нь танхимын гишүүн гэдэг утгаараа хамтарч ажиллах боллоо. Даатгал тойрсон маргаан асуудлаа Засгийн газрын ажил дээр үргэлжлүүлэх үү, үгүй юу гэдэг нь удахгүй мэдэгдэх биз ээ.
Ц.ЭРХЭМ
Эх сурвалж: Www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ