МОБИКОМ-ын хувьцааг KDDI худалдан авч, охин компаниа болгожээ

Японы KDDI корпорацийн мэдээлснээр тэд өнөөдөр буюу 3-р сарын 11-нд Монголын Үүрэн холбооны оператор Мобиком Корпораци ХХК/MobiCom Corporation LLC/-ы хувьцааг 3-р сарын 10-нд нэмж худалдан авч, тус компанийг өөрийн охин компани болгосон тухай мэдээллэсэн байна.Тэд нэмэлт хөрөнгө оруулалт хийх замаар хувьцааг нь худалдан авсан байна.
Мобиком Корпораци нь Монголд хамгийн олон гар утас хэрэглэгчийг нэгтгэсэн, гар утас, сууринг IP утас, хиймэл дагуулын холбоо, ICT салбарт маш далайцтай үйлчилгээ үзүүлдэг.
KDDI компаний хувьд 1995 оноос тус компанийг байгуулалцаж, хөрөнгө оруулалт хийж байсан ба тэр үед хувьцаа эзэмшигч бөгөөд менежментийн партнер Сүмитомо Худалдааны Корпораци болон Монгол талын хөрөнгө оруулагч Ньюком компаниудтай хамтран 3-лаа хөрөнгө оруулж, байгуулж байжээ.
Хойшид ч энэ гурван компани Мобиком Корпорацийг улам хөгжүүлж, хамтран ажиллах тухайгаа KDDI компани өөрийн сайтдаа дурьджээ.
Тус компаний хувьд Япондоо үүрэн холбооны au компанийг эзэмшдэг юм. Тус компаний хувьд Мобикомоос ялгаатай GSM биш CDMA системийн компани юм.
--------------------------------
Г.Гэгээн
Эх сурвалж:lag.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ