МАН-МАХН-ын ажлын хэсгүүд ажиллаж эхэллээ

МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж, гурван ажлын хэсэг байгуулжээ. Тэрний нэг нь МАХН, МАН-тай сонгуульд нэг эвсэл болж оролцох эсэх асуудлыг судлах ажлын хэсэг юм. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахалж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар гишүүдээр нь ажиллахаар болжээ.
Тэгвэл МАН-д ч тус асуудлыг судалж, хэлэлцэх ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, С.Батболд, тус намын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, газрын дарга Д.Мөрөн нар багтжээ.
Хоёр намын ажлыг хэсгүүд өнөөдрөөс ажиллаж эхлэх аж.
Сонгуульд хамтрах асуудлаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар "намуудын хамтын ажиллагаа янз бүрийн хэлбэртэй байж болно. Манай гишүүдийн ихэнх хэсэг нь хамтран ажиллах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байгаа ч эвсэл болох шаардлагагүй гэсэн байр суурьтай гишүүд ч цөөнгүй байгаа. Тиймээс энэ асудулыг судалж байж шийлэх ёстой. Зөвхөн ялахын тулд эвсэх үү, тодорхой бодлого, үйл ажиллагаан дээр санал нэгдэж, хамтран ажиллах уу гэдэг асуудлаар ярилцах шаардалагатай байгаа. Энэ үүднээсээ ажлын хэсэг байгуулагдлаа" гэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ