Казах түмний амьдралыг тольдоорой

Улаанбаатар, Баян-Өлгий, ОХУ-ын уран бүтээлчид хамтран “Горный-Алтай” төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд "Их Алтайн дуулал" хамтарсан үзэсгэлэн Урчуудын эвлэлийн хорооны “Арт галерей”-д нээжээ.
Үзэсгэлэнд есөн уран бүтээлч, бүтээлээ дэлгэсэн байна. Эдгээр уран бүтээлч Баян-Өлгий аймаг Алтайн уулсын байгаль, Казах ард түмний ахуйг судлан тав дах жилдээ уран бүтээлээ туурвиж байгаа аж.
Эл үзэсгэлэн нь маргааш болох Казах түмний “Наурыз”-ын баярыг угтан зохион байгуулж буй үйл ажиллагааны нэг юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ