Улаанбаатарт орон сууцны үнэ 10.2 хувиар өсчээ
•
•
СУИС-ийн уулзвараас хүнсний IV дэлгүүр хүртэлх замыг хаана
•
•
Амьдралын утга учрыг нээх аялал “ЗААГ” үзэсгэлэнд саатаарай
•
•
Онцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа
•
•
Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна
•
•
Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо
•
•
"С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтуудаас шинэ ДНК илэрсэн"
•
•
Б.Энхбаяр: Намууд жагсаалтын эхний таваа 10-15 ТЭРБУМААР зарж байгаа мэдээлэл бий
•
•
“Хангай” зочид буудлыг битүүмжилж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна
•
•
Монгол уулчны цогцсыг олжээ
•
•
зар
Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг
СПОРТ
Парламент TВ
Сонгууль-2024
Улс төр
Хууль эрхзүй
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
Соёл урлаг
СПОРТ
Парламент TВ
Сонгууль-2024
Холбоо барих, сурталчилгаа байршуулах
Бидний тухай
Rss
Лого татах
Зар
Монголчууд тун удахгүй дотооддоо үйлдвэрлэсэн хямд үнэтэй байгалийн хийг ашигладаг болно
2016-03-22
Tweet
Дэлхийн банкны санхүүжилтээр “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” болон “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийг хэрэгжүүлэх нь ямар ач холбогдолтой талаар Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Цэрэнноровтой ярилцлаа.
-Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх асуудал өмнө нь их яригдаж байсан. Энэ удаагийн төсөл юугаараа онцлог болж байгаа юм бол?
-Дэлхий нийтээрээ түүхий нүүрсийг ашиглахаас татгалзаж байна. Өөрөөр хэлбэл, нүүрсийг боловсруулж арай өөр эх үүсвэр болгож, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх чиглэл рүү явж байгаа. Тэгвэл манай Монгол Улс ч гэсэн энэ чиглэл рүү ажиллаж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах эхлэл нь тавигдаж байна. Тодруулбал, өнөөдөр /өчигдөр/ “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” болон “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” төслийг хэрэгжүүлэх төслүүдэд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын төлөөлөл, “Green trends” төслийн гүйцэтгэх захирал Н.Энхбаясгалан, “Wuhuan Engneering” компанийн төлөөллүүд төсөлд гарын үсэг зурлаа. Ер нь энэ асуудал өмнө нь ч яригддаг байсан. Олон ч төсөл хэрэгжиж, судалгаанууд хийгдэж байсан. Гэхдээ энэ удаад байгалийн хийн үйлдвэр барих ажилд Дэлхийн банкны зүгээс ач холбогдол өгч, санхүүжүүлж байгаагаараа онцлогтой.
-Нүүрснээс гаргаж авах нийлэг байгалийн хийг хаана, хаана ашиглаж болох вэ?
-Төслийн хүрээнд нүүрсийг боловсруулаад, байгалийн хий гаргах болно. Бид нүүрснээс гаргаж авдаг нийлэг байгалийн хийг синтетик хий гэж ярьдаг. Энэхүү синтетик хийг гаргаж авснаар маш олон талын ач холбогдолтой. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж буй агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэх, өөрийн улсад хийн түлшний эх үүсвэртэй болгож, импортыг багасгаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 95 хувийг ашигладаг нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хот болон эдийн засгийн төвийн бүсэд орших томоохон суурин газрын хэрэглэгчдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах, төвлөрсөн дулаан хангамжийн системээр хангагддаг төвийн болон захын дүүргүүдийн оршин суугчид болон тэнд үйл ажиллагаа явуулдаг сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг төрийн буюу үйлчилгээний газруудыг байгалийн хийгээр хангах шинэ шат руу орно. Дэлхийн газрын зургаасаа харахаар Монгол Улс байгалийн хий хэрэглэдэггүй цагаанаар тэмдэглэгдсэн хэвээр байгаа цөөхөн улсын нэг. Гэтэл Монгол Улс өөрөө нүүрсний асар баялаг нөөцтэй. Нүүрсийг хатуу хэлбэрээр ойлгодог байсан бол одоо байгаль орчинд хор нөлөө багатай хий хэлбэрээр ашиглах боломж бүрдэж байгаа.
Түүнчлэн авто тээвэрт ч ашиглаж болно. Манай улсын нийтийн тээврийн хэрэгсэл, автомашины насжилт өндөртэйн улмаас автомашинаас гарах утаа нь агаарын бохирдолд ихээхэн нөлөө үзүүлж байдаг. Тэгвэл байгалийн нийлэг хийг тээврийн хэрэгсэлд ашиглах нь өндөр ач холбогдолтой гэсэн үг. Тиймээс ч хүний амьдралын алхам тутамд ашиглагдах түлшний эх үүсвэр болох байгалийн нийлэг хийн талаар бид ярилцаж, үүнийг гаргаж авах үйлдвэр байгуулах, ямар хүчин чадалтай байх, хаана байрших ёстой, ямар нүүрсэнд тохирох, Монгол Улсын хэрэглээ хэр байна гээд бүх эдийн засгийн судалгаа, ТЭЗҮ-ийг гаргах ажлыг хийхээр болж байна.
-Үйлдвэрийн ТЭЗҮ-тэй зэрэгцээд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Дэлхийн банкнаас ТЭЗҮ-тэй зэрэгцээд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийхийг шаарддаг. Учир нь эдгээрийг хамтад нь хийж байж тус төсөл олон улсын хэмжээний банк санхүүгийн байгууллагуудын шаардлагыг хангах боломжтой болдог. Манай улсад зөвхөн байгаль орчны үнэлгээг л хийдэг. Гэтэл дэлхий дахинд давхар хийгээд явдаг. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ-г нь хийж байгаа компани байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийж байгаа компанитай хамтраад асуудлаа шийдэх ёстой. Байгаль орчны үнэлгээ гэхэд тухайн орон нутгийн иргэдээс санал авна. Иргэдээс авсан санал нь Дэлхийн банкнаас дэмжигдэж байж төслийн ажил үргэлжилнэ. Өмнө нь ямар нэгэн төслийг захиалагчтай нь яриад л, нэг газрыг сонгочихоод л яваад өгдөг байсан. Тэгвэл одоо орон нутгийн иргэдийн саналыг аваад, тухайн үйлдвэр баригдсанаараа ажлын байр бий болгох уу, иргэдийн эрүүл мэнд болоод нийгмийн асуудал нь хэрхэн шийдэгдэх эсэх зэрэг үнэлгээнүүд хамт хийгдээд явах болно.
-Тэгвэл дэлхийн жишигт нийцүүлсэн ТЭЗҮ-гээр дараа нь үйлдвэр барих тендерийг олон улсын төвшинд зарлаж болох уу?
-Ингэж үнэлгээ хийгдсэн төсөл дэлхийн санхүүгийн байгууллагуудаас тавигддаг ТЭЗҮ-ийн шаардлагыг хангаж байгаа. Тиймээс энэхүү үйлдвэрийн ТЭЗҮ-г хийгдсэний дараа тухайн ТЭЗҮ-ээр тендер зарлаад үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчийг бид сонгох боломжтой болно. Сонгогдсон хөрөнгө оруулагч мөн энэхүү ТЭҮЗ-г ашиглаад, санхүүжилт босгох бүрэн боломжтой гээд олон талын ашигтай цогц ажил болж байгаа юм. Тиймээс энэ удаагийн хийж байгаа ТЭЗҮ нь дэлхийн банк, олон улсын банкуудад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны баримт бичиг болно гэж ойлгож болно. Өмнө нь ийм цогц байгаагүй учир хэчнээн хөрөнгө мөнгө гаргаад ТЭЗҮ хийсэн ч олон улсаас хөрөнгө мөнгө босгож чаддаггүй байдалтай байсан. Тэгвэл бид одоо дэлхий нийтийн жишгээр хийж байгаа бөгөөд шаардагдах хөрөнгө мөнгийг Дэлхийн банк гаргаад явж байна. Энэ нь Монгол Улсын ирээдүй гэгээлэг байх боломжийг нэмэгдүүлж байгаа үйл явдал болж байгаа юм.
-Төсөл хэчнээн төгрөгийн санхүүжилтээр хийгдэж байгаа юм бэ?
-“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах” төсөл 1.6 сая долларын өртөгтэйгөөр хийгдэхээр байгаа. Харин “Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ” төслийг хувьд 250-300 мянган ам.доллараар хийгдэх болно. Тиймээс нийтдээ 1.8 сая ам.долларын санхүүжилтээр энэхүү хоёр төсөл хийгдэж дуусах ёстой.
-Эдгээр төслүүд хэдий хугацаанд үргэлжлэх тооцоотой байгаа вэ?
-Бидний тооцоолж байгаагаар 12 сарын хугацаанд хийж дуусахаар байгаа. Хэрвээ ажил нь амжилттай байвал үүнээс ч өмнө дуусах бүрэн боломжтой. Гэхдээ олон улсад тавигддаг шаардлагаараа орон нутгийн иргэдтэй уулзах, тэдгээрийн саналыг тусгах, түүнийг нь Дэлхийн банк хэлэлцээд улмаар тухайн асуудлыг дахин орон нутаг дээр хэлэлцэх зэрэг үе шаттай олон ажил хийгддэг. Тиймээс нэлээд хугацаа шаардах байх.
-Хэрвээ байгалийн хий гаргаж авах үйлдвэр амжилттай болбол үүнийг дагаад ямар үйлдвэрлэл хөгжих боломжтой вэ?
-Ер нь нүүрс бол агуу бүтээгдэхүүн. Бүх төрлийн органик өөртөө агуулсан байдаг. Тухайлбал, боловсруулалт хийгээд хий хэлбэрт шилжүүлж болно. Мөн боловсруулалт хийгээд бензин, дизель гаргаж авах жишээтэй. Монгол Улс зөвхөн ашигт малтмалаа ашиглана гэх биш. Бидний том нөөц боломж болох нүүрсээ ашиглах бүрэн боломжтой. Хэрвээ байгалийн нийлэг хий гаргах үйлдвэр амжилттай болбол үүнийг дагаад нефть, химийн үйлдвэрлэлийн салбар хөгжих болно. Түүнчлэн бордооны үйлдвэр баригдаад, дотооддоо бордоогоо үйлдвэрлэх боломжтой. Бүх төрлийн пластик, тэсрэх, будагны гээд олон төрлийн материал хийгдэнэ. Ер нь нүүрсийг түүхийгээр нь ашиглах асуудал дэлхийн хэмжээнд хэцүү болж байгаа. Тиймээс ч нүүрсээ аль болох л хямдруулж байна. Гэхдээ бидэнд илүү их боломжүүд бий болж байна. Тухайлбал, өнгөрсөн баасан гарагт Япон улсын эдийн засгийн газраас төлөөлөгчид ирж “Нүүрсний цэвэр технологи” буюу “Clean coal technology” гээд том хэмжээний уулзалт хийсэн. Энэ үеэр Ерөнхий сайд нь “Танай улсын том нөөц нүүрс юм байна. Нүүрсээ ашиглаж чадвал ирээдүйн Кувейтүүд болж чадна. Бид үүнд туслах боломжтой” гэж хэлсэн. Ер нь олон улсын Засгийн газар манай улсын нүүрсээ боловсруулах асуудлыг дэмжиж байгаа.
-Байгалийн нийлэг хий нь одоо ашиглаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийгээс давуу талтай юу?
-Байгалийн хийг дэлхий нийтээрээ хэрэглэдэг. Байгаль орчинд хамгийн ээлтэй, утаа тортог гардаггүй хий гэдэг. Тиймээс ч олон улсад хамгийн өргөнөөр ашиглагдаж байгаа эрчим хүчний эх үүсвэр юм. Үүнээс бид цахилгаанаа ч, дулаанаа ч гаргаж авна. Одоо бол монголчууд шингэрүүлсэн шатдаг хий буюу баллонтой хийг хэрэглэдэг. Тэгвэл бид үүнээс хэд дахин илүү байгаль орчинд ээлтэй хийг хэрэглээнд нэвтрүүлэх болно. Манай улсад тэртэй тэргүй бүх эх үүсвэр нь тавигдчихсан. Учир нь шингэрүүлсэн шатдаг хийн компаниуд хүмүүст хийн хэрэглээг ойлгуулчихсан байгаа. Тиймээс тун удахгүй эх орондоо үйлдвэрлэгдсэн байгалийн хийг хямд үнээр, өргөн хүрээнд ашиглах боломжтой болно.
Эх сурвалж:
www.mminfo.mn
Ж.Отгонмягмар
Монголчууд тун удахгүй дотооддоо үйлдвэрлэсэн хямд үнэтэй байгалийн хийг ашигладаг болно
Tweet
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hamgiim gol ni ajil hereg bolgoh ni chuhal baina.
2016-03-22
Хариулах
Зочин:
шаа шаа
2016-03-22
Хариулах
Зочин:
Одоо болио, нүүрс хийжүүлэх, шингэрүүлэч чинь ойрын 20 жилдээ монголчуудын барж идэх хоол биш. ТЭЗҮ нэрээ битгий төсвийн мөнгө цохих гээд бай. Та нарыг сайн мэднэ. Тос боловсруулах үйлдвэрээ ч барьж чадахгүй байж.
2016-03-22
Хариулах
Зочин:
ЭНХБААТАР ГЭГЧ ХАЛЗАН ТОЛГОЙТ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ТЭЗҮ ХИЙЛГЭХ НЭРЭЭР ДЭЛХИЙН БАНКНЫ ТӨСЛИЙН МӨНГИЙГ ЦАЦАЖ МӨНГӨ УГААЖ БАЙГААГ ОЛОН ХҮН МЭДНЭ ШДЭЭ. ХЭДХЭН ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛЧУУД ЗЭЭЛИЙГ НЬ ХҮҮТЭЙ НЬ ХАМТ ТӨЛЖ ЭХЭЛНЭ ДЭЭ ХӨӨРХИЙ
2016-03-22
Хариулах
Зочин:
Хийг хямд үнээр өргөн хүрээнд ашиглах мөрөөдөл хэр бодитойг мэдэртлээ ч маш их хөрөнгө мөнгө урсана, өчнөөн их эрсдэл бий болно доо.
2016-03-22
Хариулах
Зочин:
Энхбаатар гэгч халзан толгойт хэнд ч хэрэггүй ТЭЗҮ хийлгэх нэрээр Дэлхийн банкны төслийн мөнгийг цацаж мөнгө угааж байгааг олон хүн мэднэ шдээ. Хэдхэн жилийн дараа монголчууд зээлийг нь хүүтэй нь хамт төлж эхэлнэ дээ хөөрхий
2016-03-22
Хариулах
Зочин:
Tusul nereer mungo husaj mus doloolgoj ba
2016-03-22
Хариулах
зочин:
шилний цаанаас чихэр долоолгож байгаа биз дээ. сонгууль дөхөхөөр толгойдоо орсон бүхнийг хэн ч бай хамаагүй л бурах юм даа.
2016-03-22
Хариулах
tseesh:
chind sonsgolontoi medee bna zaluuchuuddaa amjilt husei dood nuhurt helehed tsagaaniig bitgii harluulj bai yasan amnii beleggui chatsaga ve
2016-03-22
Хариулах
зочин:
энэ харах царайны чацга царайлсан, сонгууль ойртоод цүнхийг нь барьдаг дарга нэртэй хүнэнцэрүүдийнхээ өмнөөс юу ч гэж ярихад бэлэн болжээ
2016-03-22
Хариулах
Зочин:
СОНГУУЛЬ ОЙРТООД ЮУ ГЭЖ ХУДЛАА ЯРИХ ВЭЭ ГЭЖ ӨДРИЙН БОДОЛ ШӨНИЙН ЗҮҮД. ТУН УДАХГҮЙ ГЭЖ ХУДЛАА ШААХАА БОЛЬ, ХЭТ НЬ БОЛ ТА НАРТАЙ ТА НАРГҮЙ БАЙГАЛЫН ХИЙН НӨӨЦӨӨ АШИГЛАХ НЬ МЭДЭЭЖ. ТАНАЙ ЭРДЭНЭБАТ ГЭЖ БУХАНДАЙ САЙД ДОЛЛАРЫГ МЯНГАН ТӨГРӨГ БОЛГОНО, НЕФТИЙН ҮЙЛДВЭРИЙГ ТУН УДУАХГҮЙ БОР-ӨНДӨРТ БАРЬЧИХНА ГЭЖ ХҮҮХЭД ШИГ ХУДЛАА ЯРИАД ЯВАХ ЮМАА, ОДОО ТА НАРТ ХУУРТАХ ХҮН БАРАГ БАЙХГҮЙ БАЙХАА.
2016-03-22
Хариулах
Зочин:
MANAI MONGOLCHUUDYN KHENEGGUY TENEG ZAND ERUUSUU TOKHIROKHGUY TULSH , HEG UDUR KHEDEN ARWAARAA DELBERCH DUUSNA
2016-03-22
Хариулах
Шинэ
Эрэлттэй
Зөвлөхүйц
Улаанбаатарт орон сууцны үнэ 10.2 хувиар өсчээ
Уржигдар 17 цаг 30 мин
СУИС-ийн уулзвараас хүнсний IV дэлгүүр хүртэлх замыг хаана
Уржигдар 17 цаг 01 мин
Амьдралын утга учрыг нээх аялал “ЗААГ” үзэсгэлэнд саатаарай
Уржигдар 15 цаг 58 мин
Онцгой байдлын ерөнхий газрыг Сүхбаатарын одонгоор шагналаа
Уржигдар 15 цаг 09 мин
Ашигт малтмалын лиценз олгохдоо орон нутгийн иргэдээс заавал зөвшөөрөл авна
Уржигдар 14 цаг 46 мин
Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо
Уржигдар 14 цаг 24 мин
"С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтуудаас шинэ ДНК илэрсэн"
Уржигдар 14 цаг 06 мин
Б.Энхбаяр: Намууд жагсаалтын эхний таваа 10-15 ТЭРБУМААР зарж байгаа мэдээлэл бий
Уржигдар 13 цаг 08 мин
“Хангай” зочид буудлыг битүүмжилж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна
Уржигдар 12 цаг 28 мин
Монгол уулчны цогцсыг олжээ
Уржигдар 11 цаг 57 мин
Б.Солонгоо: С.БАЯРЦОГТ таныг халз мэтгэлцээнд урьж байна
Уржигдар 11 цаг 50 мин
Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа
Уржигдар 11 цаг 27 мин
С.Одонтуяа: Эмийн үнийг буулгая гэсэн санааны чинь ард дарга нарын авлига дээд цэгтээ хүрнэ
Уржигдар 11 цаг 09 мин
“Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ
Уржигдар 10 цаг 21 мин
Ногоон бизнес болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихээр 20 сая ам.долларын санхүүжилт татлаа
Уржигдар 10 цаг 19 мин
Батлан хамгаалах яам 2.1 тэрбумын ТЕНДЕР зарлажээ
Уржигдар 09 цаг 40 мин
УИХ: Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
Уржигдар 09 цаг 09 мин
Дорнод аймагт хээрийн түймэр гарч, 35 000 га талбай шатжээ
Уржигдар 09 цаг 02 мин
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Уржигдар 08 цаг 53 мин
Хууль л амла!
Уржигдар 08 цаг 47 мин
"Монголын уулчдыг эсэн мэнд олох магадлал улам багассаар байна"
Уржигдар 08 цаг 44 мин
Улаанбаатарт 16 хэм дулаан байна
Уржигдар 08 цаг 33 мин
Засгийн газар нөөц сангийнхаа зарцуулалтыг НУУСАН УУ
2024-05-16
Монгол Улсад хэн ч эрүүдэн шүүлтэд өртөхгүй байх, хамгаалах зохицуулалттай болно
2024-05-16
“ЖАЙКА”-тай хамтран Улаанбаатарт олон түвшинт гүүр байгуулна
2024-05-16
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт...
2024-05-16
Нийтийн тээврийн 1085 автобус утасгүй интернэттэй болно
2024-05-16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын хуулийн төслийг өргөн барилаа
2024-05-16
Төрийн албан хаагчид Улиастай, Сэлбэ, Дунд гол дагуух хогийг цэвэрлэлээ
2024-05-16
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хүний нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай
2024-05-16
Д.Ганбат: Авлигатай тэмцэх хөтөлбөр хэлэлцэж байхад АТГ-ын дарга, Ерөнхий сайд алга
2024-05-16
Хувийн хэвшлийн шинэ “Үндсэн хууль” дэмжигдлээ
2024-05-16
Голомт банк олон улсын зах зээлд анхны бондоо амжилттай гаргалаа
2024-05-16
"Хэдэн сар чуулганд суугаагүй Б.Баярсайхан гишүүн та САЙН БАЙНА УУ"
2024-05-16
Ц.Элбэгдоржийг намнах Л.Оюун-Эрдэнийн ажиллагаанд Н.Энхбаяр хүч нэмэв
2024-05-16
"Төрийн албан хаагчдыг тансаг буудалд байрлуулж, ресторанд хооллож, тор дүүрэн бэлэг өгч байна"
2024-05-16
Монголын жүдочид Абу Дабиг зорилоо
2024-05-16
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2024-05-16
АТГ-ын албан хаагчдын цалинг шинэчлэн тогтоох төслийг хэлэлцэнэ
2024-05-16
Зээл олгоод эхэллээ, үнийн хөөсөө хагалъя
2024-05-16
Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар мэдээллээ
2024-05-16
М.Анхцэцэг Парисын олимпод оролцох болзлоо хангалаа
2024-05-16
Номын баяр энэ сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
2024-05-16
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2024-05-16
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаад хүндэтгэл үзүүллээ
2024-05-15
Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёр түнжин хагарчээ
2024-05-15
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүд
2024-05-15
Уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2024-05-15
"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх замыг хааж, шинэчилнэ
2024-05-15
"Да хүрээ" орчмын замыг хааж, засна
2024-05-15
Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар мэдээллээ
Уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Монгол уулчны цогцсыг олжээ
Өнөөдрөөс 20 хоног халуун ус хязгаарлах байршлууд
Орон сууцанд байрлах хүнсний дэлгүүрийн хөлдөөгч шатаж, утаатай бүсээс 328 иргэнийг гаргажээ
Д.Ганболд мэлзэж, Ө.Шижир ёжлов
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, бороо, нойтон цастай байна
Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг намнах Л.Оюун-Эрдэнийн ажиллагаанд Н.Энхбаяр хүч нэмэв
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюутолгой, “Эрдэнэтийн 49”, ЖДҮ-чид нэр дэвшихээр айсуй
Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ
"Монголын уулчдыг эсэн мэнд олох магадлал улам багассаар байна"
Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Ардчилсан нэрэнд жулдсан улстөрчид
МАН-ынхан улсын ажлыг уландаа гишгэлээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрүүд
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшинд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёр түнжин хагарчээ
"Н.Номтойбаяр аа, эх орондоо хайртай юм бол ЦАГААН СУВАРГЫГ ард түмэнд буцаагаад өг"
“Үхрийн бөөр”
Зээл олгоод эхэллээ, үнийн хөөсөө хагалъя
Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
Алдагдсан уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хүлээлгэн өгчээ
Олон нийтийн газар бие зассан гадаад иргэдийг торгожээ
Гэмт хэргийн бүлэглэлийнхэнд 1-16 жилийн хорих ял оноолоо
Хүүхдийн сургалтын төлбөр завшсан гэх цэцэрлэгийн эрхлэгчид яллах дүгнэлт үйлджээ
О.Амартүвшин зөвлөхөөр ажиллана
Сураггүй болсон иргэний цогцсыг голоос олжээ
Автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 гэрчийг дуудахаар боллоо
Н.Цэрэнбат сонгуулийн хуулийг дахин зөрчсөн үү
“Алдарт эх”-ийн одон олгох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ
Эрсдэлтэй алхам хэнийг ч ХОХИРОГЧ болгодог
"Хэдэн сар чуулганд суугаагүй Б.Баярсайхан гишүүн та САЙН БАЙНА УУ"
Бие даан нэр дэвшигчид сонгогчийн гарын үсэг цуглуулж эхэллээ
Вьетнам Улсын Элчин сайдыг “Найрамдал медаль”-иар шагналаа
Сувилагчдын нийгмийн асуудлыг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ
М.Анхцэцэг Парисын олимпод оролцох болзлоо хангалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо
Баянзүрх дүүрэг нэр дэвшигчдэд зориулсан самбарыг 450 саяар хийнэ
АТГ-аас 12 объектод нэгжлэг хийжээ
УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр хуралдаан зарлажээ
"Төрийн албан хаагчдыг тансаг буудалд байрлуулж, ресторанд хооллож, тор дүүрэн бэлэг өгч байна"
Завхан аймгийн ЗДТГ 00-оо 95 саяар засварлана
"Да хүрээ" орчмын замыг хааж, засна
Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж цагаандаа гарч “Зоригийн хэрэг”-ийн DNK шинжилгээнд нөлөөлөх гэж оролдлоо
46
Ц.Элбэгдоржийг намнах Л.Оюун-Эрдэнийн ажиллагаанд Н.Энхбаяр хүч нэмэв
34
Д.Ганболд мэлзэж, Ө.Шижир ёжлов
29
"Н.Номтойбаяр аа, эх орондоо хайртай юм бол ЦАГААН СУВАРГЫГ ард түмэнд буцаагаад өг"
29
Б.Энхбаяр: Бид Ч.Сайханбилэгийн хаана байгааг мэднэ
20
Өнөөдрөөс 20 хоног халуун ус хязгаарлах байршлууд
18
Ардчилсан нэрэнд жулдсан улстөрчид
12
Вьетнам Улсын Элчин сайдыг “Найрамдал медаль”-иар шагналаа
12
Уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
12
"Хэдэн сар чуулганд суугаагүй Б.Баярсайхан гишүүн та САЙН БАЙНА УУ"
12
Н.Учрал сайдын яам ЭМ уух заавар бүхий видеог 400 саяар хийнэ
11
Эверестэд авирсан Монголын хоёр уулчин сураггүй болсон талаар мэдээллээ
11
МАН-ынхан улсын ажлыг уландаа гишгэлээ
10
Д.Ганбат: Авлигатай тэмцэх хөтөлбөр хэлэлцэж байхад АТГ-ын дарга, Ерөнхий сайд алга
9
Төрийн албаны тусгай шалгалт эхэллээ
8
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, бороо, нойтон цастай байна
8
Нэр дэвшигчдийн “өнгө” Х.Баттулга, Сү.Батболд, С.Баярцогт, М.Энхболд нараас хамаарах уу?
8
Монголын уулчдыг эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар мэдээллээ
8
"С.Зоригийг хөнөөсөн хэргийн эд мөрийн баримтуудаас шинэ ДНК илэрсэн"
8
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо
7
Завхан аймгийн ЗДТГ 00-оо 95 саяар засварлана
7
Монтойбүрд ХХК-д залилуулсан иргэд: БХБЯ, Ц.Даваасүрэн сайд ажлаа хийгээч ээ!
7
Б.Солонгоо: С.БАЯРЦОГТ таныг халз мэтгэлцээнд урьж байна
7
Монгол уулчны цогцсыг олжээ
7
ХААН Банкны бяцхан харилцагчдын урамшуулалт аян эхэллээ
6
Хүүхдийн сургалтын төлбөр завшсан гэх цэцэрлэгийн эрхлэгчид яллах дүгнэлт үйлджээ
6
“Алдарт эх”-ийн одон олгох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ
6
Алдагдсан уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хүлээлгэн өгчээ
6
“Солонгосын үндэсний төмөр зам” компанийн удирдлагуудтай уулзалт хийжээ
6
Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюутолгой, “Эрдэнэтийн 49”, ЖДҮ-чид нэр дэвшихээр айсуй
6
Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан СОЁМБОТ талбайгаа 460 САЯАР шинэчилнэ
6
Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар хоёр түнжин хагарчээ
6
УИХ-ын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхээр хуралдаан зарлажээ
5
Сэлэнгэ, Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа
5
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
5
Олон нийтийн газар бие зассан гадаад иргэдийг торгожээ
5
О.Амартүвшин зөвлөхөөр ажиллана
5
АТГ-аас 12 объектод нэгжлэг хийжээ
5
Орон сууцанд байрлах хүнсний дэлгүүрийн хөлдөөгч шатаж, утаатай бүсээс 328 иргэнийг гаргажээ
5
Автобусны сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нарын 98 гэрчийг дуудахаар боллоо
5
Төрийн банк 63 сая төгрөгөөр ЧИХЭВЧ авахаар ТЕНДЕР зарлажээ
5
Засгийн газар нөөц сангийнхаа зарцуулалтыг НУУСАН УУ
5
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
4
Сураггүй болсон иргэний цогцсыг голоос олжээ
4
Зөрчил гаргасан бөхчүүдэд үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгав
4
Сувилагчдын нийгмийн асуудлыг сайжруулахын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ
4
”Зоос гоёл”-оос СУИС-ийн уулзвар хүртэлх замыг хаана
4
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга О.Түвшинд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
4
Баянзүрх дүүрэг нэр дэвшигчдэд зориулсан самбарыг 450 саяар хийнэ
4
Б.Ганбат: Борооны усаа шууд зам руу хаядаг нь ус зайлуулах шугам, худгийн ачааллыг нэмэгдүүлж байна
4
Валютын ханш /2024.05.19/
>
Монгол банк
Худалдаа хөгжлийн банк
Голомт банк
Хаан банк
Хас банк
Уншиж байна