Уул уурхай том компаниуд худалдан авалтаа танилцуулна

img

“Оюутолгой”-н далд уурхайд дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон, Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан зэргээс бараа, үйлчилгээ ханган нийлүүлж буй компаниудад нааштай хүлээлт үүсээд буй.  

 

Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн Miner & Supplier 2016   форум, үзэсгэлэнг “Чингис хаан” зочид буудалд энэ сарын 25-нд  зургаа дахь удаагаа зохион байгуулах гэж байна.

 

Энэхүү форумыг Эрдэнэс Монгол компанитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэт үйлдвэр, Багануур, Шивээ овоо зэрэг үйл ажиллагаа нь идэвхитэй явж байгаа уул уурхайн компаниуд оролцож худалдан авалтынхаа талаар ханган нийлүүлэгч нарт танилцуулна. 

 

Тус форум нь ханган нийлүүлэгч нарт нээлттэй, үнэ төлбөргүйгээр оролцуулах юм.

 

Тус форум, үзэсгэлэнгийн бүртгэл явагдаж байгаа бөгөөд 77076999, 91911383, http://minerandsupplier.infomine.mn/ сайтад хандан уу.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ