”Хүүгийн нүүдэл-2016” тойрон аялал эхэллээ

img

 

Аялагч Х.Дархижав Монггол Улсынхаа хилийн шугамын дагуу эх орноо тойрон аялахаар замд гарлаа. Тэрбээр энэхүү аялалаараа тусгай зориулалтын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго өвөрлөжээ. "Хүүгийн нүүдэл-2016" тойрон аялал эх орны төв цэг Өвөрхангай аймгийн Бүрд сумаас эхэллээ. Аяллын эхний хөсөг автомашин байх бол цааш дугуй, морь, тэмээ, завь хөлөглөж, зарим үед явган алхаж, аялалаа үргэлжлүүлэх юм байна.  

 

Ингэхдээ аяллын төрөл тус бүр дээр мэргэжлийн туршлагатай хүмүүс хамт явах юм байна. Аялагч Х.Дархижав "Хүүгийн нүүдэл-2016" аяллаа 123 хоног үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.  Аяллын санхүүжилтээ гэр бүл, найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр босгож байгаа аж. 

 

 

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
hend heregtei yum tenej yavna l biz
2016-03-22
Баадай:
Амжилт хүсье
2016-03-22