Бургастайн боомтод шаардагдах хөрөнгийг шийдлээ

img

Манай улс энэ оны хоёрдугаар сараас эхлэн БНХАУ-руу мах экспортолж эхэлсэн. Эхний ээлжинд Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан өмнөд хөрш рүү 16 тонн мах экспортолсон.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Цаашид тус боомтыг байнгын ажиллагаатай болгож, экспортлох махны хэмжээг нэмэх тухай яригдаж буй. 
 

Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь “Бургастай” хилийн боомтын хяналт шалгалтын цогцолборыг шинэчлэн засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ. Мөн хилийн хяналтын байгууллагын ажиллагсдын орон сууцны хэвийн ажиллагааг хангахад шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Цаашид тус боомтын зардлыг жил бүрийн төсвийн төсөлд тусгаж байхыг Сангийн сайд Б.Болорт даалгалаа. 

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сонгууль дөхөхөөр мөн сайхан шийдэх юм аа, төр нь өрөнд ороод мөнгөгүй байхад, сонгуулийн дараа энэ сангмийн сайд байх ч юм уу, энэ гадаад хэргийн сайд нь ялах ч юм уу бөөн эргэлзээ
2016-03-22
zolo:
ene odo yamar geechiin gazriin zurag ve? ailiin suuts yum uu ?ene hazaitsan shna gesen haygaa tegshileh hun bhgui setgelgui zalhuu novsnuud end ajillaj bna, ulsiin boomt geed bga
2016-03-22