”Ус ба уламжлал” сэдэвт хэлэлцүүлэг болов
2016-03-22

Өнөөдөр дэлхийн Усны өдөр тохиож байна. 1993 онд ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ.

 

Манай улс энэ өдрийг 23 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жилийн усны өдрийг "Ус ба ажил" уриан дор тэмдэглэж буй юм. 

 

Энэ өдөрт зориулсан "Ус ба уламжлал" сэдэвт хэлэлцүүлгийг БОНХАЖЯ, Монголын Усны түншлэл, Цаглашгүй гэрэл ТББ-ууд хамтран зохион байгуулав. 

 

Устай холбоотой монгол зан үйлийг хөгжүүлэн дэлгэрүүлж, залуу үед таниулах, усны соёл, боловсролыг дээшлүүлэх замаар усыг хайрлан хамгаалах, зүй зохистой хэрэглээг бий болгох асуудлыг хэлэлцүүлэгт оролцогчид онцлов. 

 

 

Хэлэлцүүлэгт доктор Д.Басандорж "Усны соёл ба боловсрол", доктор Д.Нацагдорж "Ус, байгаль, ертөнц, түүний уялдаа холбоо", доктор Д.Ухаанзаяа "Усыг хүндэтгэн дээдэлж байсан уламжлал" сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

Shuud.mn
Сонин хачин