“САТ 1″ үнэлгээ авбал АНУ-руу нислэг үйлдэнэ

img

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК АНУ руу нислэгийн чиглэл нээхээр төлөвлөж буй. Үүнтэй холбогдуулан  “Авэйшн инсайкт” олон улсын байгууллагаас ИНЕГ-ийн Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын байцаагч нарт хоёр дахь долоо хоногтоо сургалт зохион байгуулж байна.

 

Америк руу нислэгийн чиглэл нээхийн тулд АНУ-ын Холбооны иргэний нисэхийн ерөнхий газар /FAA/-аас улс орнуудад тавьдаг иргэний нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ “САТ 1″ буюу нэгдүгээр ангилалд багтсан байх шаардлагатай. Тиймээс ИНЕГ дээрх үнэлгээнд шалгуулах бэлтгэл ажлын эхлэл болгож танхимын болон дадлагын сургалтыг гадаадын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниас авч байна.

 

Хэрэв “САТ 1″ буюу нэгдүгээр ангилалд манай улс багтвал үндэсний агаарын тээвэрлэгчид хойд Америк руу хуваарьт нислэг үйлдэх, код хамтран эзэмших эрх нээгдэнэ.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Bolj bn shdee Tegvel Korean air Turkish airlines - n xandiig baga bolovch darna Xamgiin gol n ticketnii ynee ix zuv gargaj bas Irkutsk Ulan-ude iinUSA ruu nisex zorchigchdiig tatax xeregtei
2016-03-23
Tsomo:
Bolj bna. Amjilt husie
2016-03-23
Зочин:
Saihan medee bn
2016-03-22
zochin:
CAT -I uu CAT-II uu , CAT-II baimaar yum shig sanagdeh yum
2016-03-22
kub:
amjilt
2016-03-22