З.Энхболд: Хуулийн байгууллагад байгаа, компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуулах ёстой

img

Монголын хууль хүчний бай­гууллагынхан эмх замбараагаа алдлаа. Тэр тусмаа хууль хүчний байгууллага хэн нэг улстөрчийн гар хөл болж, улмаар улстөрчид өөрсдөө өрсөлдөгчөө арчихын тулд хууль, цагдаа, шүүхийг ашигладаг болсон олон жишээг бид харлаа. Тэр тусмаа ардчиллын үед. Төр барьж буй улс төрийн хүчин дотооддоо тэмцэлдэж эхэлсэн үү, эсвэл гадны хэдэн компанийн гар хөл болсон хэсэг бүлэг хууль хүчний байгууллагад шургалж, улстөрчдийг маань талцуулж, улс төрийн зорилгоор барьж хориод байна уу гэдгийг тааж хэлэхэд хэцүү.

Юутай ч сүүлийн гурван жилийн хугацаанд Монголд хамгийн идэвхтэй, тэр тусмаа улс төрийн амьдралд идэвхтэй байгаа байгууллага бол хууль хүчний байгууллага болж хувирчээ. Тэр ч байтугай бизнес эрхлэгчдийг хүртэл хуулиар далайлган барьж хорьдог, цагдаж шүүдэг, ямар ч хамаагүй хэрэг үүсгэн улмаар мөнгө нэхэж дарамталдаг тухай яриа гарч байсан. Үүнийг өөрийн биеэр хоригдоод гарч ирсэн бизнес эрхлэгчид ярьж байсан удаатай. Тэр тусмаа сонгууль ойртоход ямар ч хамаагүй хэрэг үүсгэж барьж хорьдог асуудал түгээмэл болоод удаж буй.

 

2012 оны сонгуулийн үеэр Содмонгол компанийн захирал Ц.Анандбазарыг барьж хорьсон ч хэрэгт холбогдолтойг нь нотолж чадаагүй. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг мөн л улс төрийн зорилготой хэрэгт гүтгэж, улмаар хэрэг нь сонгуулийн дараахан цагаадсан. Н.Алтанхуяг сайдыг суудлаас нь унагахын тулд зохион байгуулалттай хэрэг үүсгэж, түүний эргэн тойронд байсан бүх хүнийг барьж хорьж байлаа. Зохиомол хэргээ үндэслэлтэй гэдгийг нотолж чадахгүй, гурав хоног нээлттэй болсон шүүх хурлын үеэр манай хуулийнхан ёстой л хөгөө хөлдөө чирч байсан удаатай.

 

2012 оны сонгуулийн үеэр Содмонгол компанийн захирал Ц.Анандбазарыг барьж хорьсон ч хэрэгт холбогдолтойг нь нотолж чадаагүй. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг мөн л улс төрийн зорилготой хэрэгт гүтгэж, улмаар хэрэг нь сонгуулийн дараахан цагаадсан. Н.Алтанхуяг сайдыг суудлаас нь унагахын тулд зохион байгуулалттай хэрэг үүсгэж, түүний эргэн тойронд байсан бүх хүнийг барьж хорьж байлаа. Зохиомол хэргээ үндэслэлтэй гэдгийг нотолж чадахгүй, гурав хоног нээлттэй болсон шүүх хурлын үеэр манай хуулийнхан ёстой л хөгөө хөлдөө чирч байсан удаатай. Салбарынхаа сайдад гүйцэтгэх ажиллагаа явуулж, хэрхэн суудлаас нь буулгаж дөнгөснийг та бид өнөөдөр санаж л байна. Нийгмийн даатгалын асуудлаар ч гэсэн нэр бүхий улстөрчдийг шалгаж байсан ч тэд бараагүй. Хуулийнхны дараагийн бай нь Х.Баттулга гишүүн байж. Гэхдээ энэ зүгээр ч нэг бай биш.

Том компанийн эсрэг зогсч том төслийг ард түмэнд ашигтай явуулах гэсний төлөө түүний эргэн тойронд ажиллаж байсан залуус хэрэг хийсэн нь нотлогдоогүй атлаа шоронд сууж, зарим нь эх орондоо ч хөл тавих аргагүй болоод буй. Хэн ч гэм буруутайг нь тогтоогоогүй. Оны өмнө баривчилсан Б.Батзаяаг өнөөдрийг хүртэл нэг ч удаа байцаагаагүй, хэргийг нь нэг ч алхам урагшлуулахгүй зүгээр л хорьж байгаа гэдгийг өмгөөлөгч нь ил тод хэлчихсэн. Гэм буруутай нь тогтоогдоогүй хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг гэрээс нь барьчихаад Хуульзүйн сайддаа худлаа хэлээд явж байна, тэд. Гэмтэй бол гэмийг нь тогтоож, өгөх ёстой ялыг нь өгөөд л явдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл зүгээр л хорьж, тамлахаас өөрийг хийсэнгүй. Эдгээр улс төрийн зорилготой хэргүүд харамсалтай нь ихэнхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, эсвэл зохиомлоор гүтгэсэн хэрэг болоод өнгөрдөг нь аймшигтай.

Олон жил сараар хорьж тамлачихаад зүгээр л нэг өдөр суллаад явуулчихдаг. Гэмгүй иргэдээ хэлмэгдүүлж, улс төрийн зорилгоор барьж хорьсныхоо төлөө тэд ядахдаа уучлалт гуйдаггүй. Харин хэдэн сар жилээр байцаалтад орж тамлуулсан хүмүүс эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр хүндээрээ асар их хохирол амсаад гарч ирдэг. Ардчилсан нийгэмд амьдарч буй монголчууд хүний эрхээ ингэж л эдэлж, хамгаалуулж байна. Ард иргэдийнхээ аюулгүй байдал, амгалан тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах учиртай хуулийнхан маань улстөрчдийн, эсвэл том компанийн гар хөл болж жүжиг тоглосоор явах уу. Өнөөдөр хууль шүүх үнэн шийдвэр гаргадаг гэдэгт ард түмэн эргэлзэж эхэллээ. Мөрдэстэй хэн бүхэн авралын од биш араатан шиг харагддаг болчихож. Яг л их хэлмэгдүүлэлтийн цаг үе шиг. 30-аад оны хэлмэгдүүлэлт эргэн ирж, эцэг үрийг, эх хүүхдийг салгаж амьдын тамд унагадаг болжээ.
Монголын хууль хүчний байгууллагад дэндүү урт савраа оруулж, гүн бат шургалсан учраас өөрсдийнхөө эрх ашгийг өөр бусад гэмгүй цагдаа нараар гүйцэтгүүлж байгаа хэрэг юм. Одоо хэрхэх вэ. Хэлмэгдүүлэлт ирчихлээ хэмээн том багагүй айж сандарч чимээгүйхэн суух уу. Өнөөдөр надад ирээгүй юм чинь гэж арьсаа хамгаалж суутал маргааш таны гэрт хуулийнхан дайрч ороод үрээс чинь салгаад ачаад явахыг үгүй гэж хэлэх аргагүй боллоо. Ноцсон бүхнээ хэмлэж буй тэднийг өөхшүүлсээр л суух уу. Бид дуугарах цаг нь болсон.

 

Энэ бүхэн аймшиг биш гэж үү. Эх үрийн хагацлаар тэд хатуухан хэлэхэд зугаагаа гаргаж байгаа. Баталсан хуулийнхаа дээр гишгэлж, балмад бүхнийг үйлдэх болов. Монголын мянга мянган цагдаа, шүүгч, хуульч, өмгөөлөгчдийг энд буруутгах гэсэнгүй. Гагцхүү улс төрийн зорилгоор, нэг улстөрчийн халаасанд багтаж, эсвэл том компани, пүүсийн гар хөл болсон хүмүүс тэднийг удирдаж, Монголын хууль хүчний байгууллагад дэндүү урт савраа оруулж, гүн бат шургалсан учраас өөрсдийнхөө эрх ашгийг өөр бусад гэмгүй цагдаа нараар гүйцэтгүүлж байгаа хэрэг юм. Одоо хэрхэх вэ. Хэлмэгдүүлэлт ирчихлээ хэмээн том багагүй айж сандарч чимээгүйхэн суух уу. Өнөөдөр надад ирээгүй юм чинь гэж арьсаа хамгаалж суутал маргааш таны гэрт хуулийнхан дайрч ороод үрээс чинь салгаад ачаад явахыг үгүй гэж хэлэх аргагүй боллоо. Ноцсон бүхнээ хэмлэж буй тэднийг өөхшүүлсээр л суух уу. Бид дуугарах цаг нь болсон.

Тэр тусмаа төр барьж буй эрхмүүд хамгийн түрүүнд дуугарах ёстой. Хөхүүл хүүхэдтэй ээжийг эх хүнийхээ хувьд өмөөрч, өмгөөлсөн нэгнээ даапаалж суухын оронд улстөрчид бүгд хэлмэгдүүлэлтийн эсрэг хамтдаа дуугарч, тэмцэх учиртай. Цагдаагийн даргаа томилдог Ерөнхий сайд, шүүгч прокуророо томилдог Ерөнхийлөгчийн дуу хоолой хэрэгтэй байна. Парламентыг удирдаж суугаа УИХ-ын дарга ч үзэл бодлоо илэрхийлэх учиртай. Тэгвэл Төрийн гурван өндөрлөг эхнээсээ дуугарч эхэллээ. Хуулийнхны даварсан үйлдэл хэрээс хэтэрч байгааг нэг ч гэсэн хүн зоригтой хэлж чадлаа.

Тэр хүн бол УИХ-ын дарга З.Энхболд. УИХ-ын дарга хэлсэн үгэндээ “Б.Батзаяагийн хэрэг эхэлснээс хойш би харзнасан байдалтай байгаа. Б.Батзаяа мөнгө идсэн уусныг би мэдэхгүй. Шүүх хурал ч болоогүй. Хэрвээ энэ байдал үргэлжилсээр байгаад улс төрийн сонгуульд нөлөөлөх зорилго агуулж байгаа бол АН-ын дарга үг хэлэхээс өөр аргагүй байдалд орно. Хэн нэгнийг баривчилж, ял өгч болно. Гэхдээ шүүхээр шийдүүлэх ёстой. Хуулийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашигладаг явдал одоо хуучирсан байна. Хуулийн байгууллагыг өөрийнхөө хувийн ашиг сонирхлоор хамгаалдаг хүмүүс байна. Ийм үл бүтэх хүмүүсийг хуулийн байгууллага хөөж явуулж, арга хэмжээ авахгүй бол энэ асуудал үргэлжлээд байна. Цагдаагийн даргыг хэн томилдог вэ Ерөнхий сайд. Прокурор, шүүгчийг Ерөнхийлөгч томилдог.

Харин би хэнийг ч томилдоггүй. Энэ бүх салбар чинь УИХ-аас хол байгаад байгаа юм. Хуулийн байгууллагад ажиллаж байгаа компанийн гар хөл болсон хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Зайлуулахгүй байгаа. Би яах ёстой вэ” хэмээн ярьжээ. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Аса аварга гэх мэтээр ардчиллын төлөө тэмцдэг, дуугардаг хэн бүхэн үгээ хэлж эхэллээ. Хуульзүйн байнгын хороо, улс төрийн намууд эхнээсээ хүний эрхийг уландаа гишгэлсэн хуулийнхны эсрэг тэмцэж эхэллээ. Одоо Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байр сууриа илэрхийлж, гажиг төрийнхөө алдааг засах хэрэгтэй байна. Эс тэгвээс олон нийт эрх баригч нам дотооддоо зөрчилдөж, цусгүй дайн өрнүүлж байна хэмээн харах болсоор удлаа.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Эрхэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Өөрсдийгөө ухаантай гэж бодож ард түмэнээ хулхиддаг цаг чинь өнгөрсөөн ардчилалын утга учрыг гутаасан арчаагүй амиа бодсон хүн чанараа гээсэн амьтад.Гудамжинд суугаад тамхи зарж байгаа эмээ, өвөө нараас ичээч шударга хөдөлмөрлөхөө болье гэхэд шулж идэхээ болиоч та нар бид та нараар тархиа угаалгахаас өнгөрсөн за
2016-03-23
zochin:
ta nar tgeed ogt idej uudagui hudalaa geed bga yum uu Enhboldoo ichej amidaraach tomor zamiin tosliig gatsaaj ochnoon olon humuusig ajilgui bolgoj ochnoon kompanuudiig dampuuruulsan chine unen biz dee ternii buruutan ni Battulga Enhbold 2 mon sh dee tiim l yum bol odoo tgeed ter tomor zam chine haa bn Burhan ta nariig bish gehed ta nariin ur huud.g tseerluulne sh dee
2016-03-23
Зочин:
та гэнэ ээ энэ яаг бөгс долоогч байна
2016-03-23
Зочин:
TA MASH ZOB HELSEN R.CHINGIS MCS I N GAR HOL DOO
2016-03-23
Зочин:
Энэ өөрөө Жэнко мафийн гар хөл ш дээ өөрийг нь бас зайлуулъя
2016-03-23
Зочин:
AN iin ih hurliig nen darui huralduuljiig shaardaj bna. Namaa Genko gedeg Mafi aas avarya!!!!
2016-03-23
Зочин:
zi gej novshoo gej
2016-03-23
Зочин:
AN iin niit gishuud demjigchided. Namiin ih hurliig nen darui huralduulj Genko gedeg gemt bulelglelees namaa avrah tsag irlee.
2016-03-23
Зочин:
Ene beltreg AN iig Genko giin baas, sheestei hutgaad alj bnaa. AN iin ih hurliig yaraltai huralduulj AN iig Genko gedeg kompanias salgaj avaya!!!
2016-03-23
Иргэн:
Шалгуулж болно Буруу нотолж чадаагуй бол албан тушаалтан харин хатуу хариуцлага хулээх ёстой
2016-03-23
Монгол:
Монголд амьдрах арга алгуу хараад байхад өдөр бүр л төр барьж байгаа гишүүд нь идлээ уулаа хуйвалдлаа гэж байх юм. Идэж уугаад хуйвалдаад байгаа бол цагдаа, шүүх нь тогтоогоод шалгаад өгөх ёстой ялыг нь өгөөд иргэдийн халааснаас гарсан тэр хөрөнгийг нь хурааж аваад улс орондоо хэрэглэж болдоггүй газар уу. Хуйлгайчаа өөрсдөө өмөөрнө шалгуулахгүй гэж зугатана тийм байж гаднаас өр зээл аваад бид нар ядуу байгаагаа гайхаад суух ямар хэрэг байна. Төрөөс идэж ууж завшсан энэ хэдэн хулгайчаа шалгасан шиг шалгаад алдсан мөнгөө олж авчираад өр зээлээ дараад цаана нь илүү гарах юм биш үү
2016-03-23
Зочин:
ter 3 nastai gej hudal meduulj barivchluusan huns hariutslaga tootsohhergetei, hunii amidralaar togloj duusgah heregtei
2016-03-23
Зочин:
ter 3 nastai gej hudal meduulj barivchluusan huns hariutslaga tootsohhergetei, hunii amidralaar togloj duusgah heregtei
2016-03-23
Зочин:
ter 3 nastai gej hudal meduulj barivchluusan huns hariutslaga tootsohhergetei, hunii amidralaar togloj duusgah heregtei
2016-03-23
Цагдаагийн хурандаа:
Энхболдын зөв. Цагдааг компаний, улс төрчдийн гар хөл болгох ажлыг Элбэгдорж, Мөрөн нар эхлүүлж, Нямдорж,Сандаг-Очир хоёр жинхэнэ утгаар нь хэрэгжүүлсэн. Энэ үеэс хойш цагдаа мөнгөтэй хүмүүсийн дарамт доромжлолыг хангалттай амсаж байна.Аль ч төрийн үед байж л байдаг Ганболд.Н, Энхтөр, Чингэс мэтийн хүмүүсээс салгачихвал цагдаа ариусна.Пүрэв, түүний хэдэн сайхан хурандаа үнэхээр үгүйлэгдэж байна. Цагдаа ил гаргаж чадахгүй байгаа ч таныг үнэн сэтгэлээсээ дэмжих болно.
2016-03-23
Зочин:
uuchlaaraa, gehdee yostoi hutsvaa
2016-03-23
Зочин:
uuchlaaraa, gehdee yostoi hutsvaa
2016-03-23
Зочин:
uuchlaaraa, gehdee yostoi hutsvaa
2016-03-23
Зочин:
MAN ingej Tsagdaa Shuuh Prokuroriig daramtalj bgaagui. Manai nam ene Z g zailuulah tsag bol
2016-03-23
зочин:
төмөр замын мөнгийг идээгүй л юм бол женко шалгуулчихад яагаад байгаан юунаас айгаад байгаан ажлаа хийж байгаа хууль хүчний байгууллагыг ингэж хэлдэг их хурлын дарга арайл биш ээ энэ 2 ч АН-г нам унагах МАН -н даалгавартай байхаа
2016-03-23
Зочин:
Z Genko 2 AN iig shalnii alchuur bolgoj bna. Z AN iin dargiin suudalaas zailuulah tsag boljee
2016-03-23
Зочин:
Genkog tumsugduulchihsen beltreg dee chaavaas. Chi oor busad humuus deer diugarsan uu?
2016-03-23
Зочин:
Тагжгар хүмүүс их шартай багаасаа дээрэлхүүлж өсдөг учраас
2016-03-23
anhaa:
er ynen helsen bna.shuuh ni cadaadiin gar hel.
2016-03-23
Зочин:
AN iin darga Enhbold, huuli zuin BH darga Bidon Ganbaa nar Shuuh Prokuror Tsagdaag daramtlaad ehellee.
2016-03-23
Зочин:
AN iin darga ni ingej bga yum bol ene songuuld Enhbayariig gargasan ni deer yum bna. MAHN ni arai ch huuliihaniig ingej daramtlahgui ee
2016-03-23
Зочин:
uuchlaaraa, gehdee yostoi hutsvaa
Зочин:
uuchlaaraa, gehdee yostoi hutsvaa
Зочин:
uuchlaaraa, gehdee yostoi hutsvaa
Зочин:
Dandaa genkod tomsogduulchihsen garuud impôts on bna. Asa geluu mahan tolgoit, Baymbasuren geed mongoliin ediin Zasgiig suiruulsen zunug shaaatsan uvgun. B lhagvasuren geed neg shar semjilsen uvgun . Beltreg geh met taarsan taar shuudainuud
2016-03-23
зочин:
буруутайг нь нотлож чадаагүй бол хэрэг үүсгэсэн хүн нь ихээхэн хэмжээний төлбөр төлдөг бол гайгүй болно .Мөн их хурлын гишүүдийг эргүүлэн татдаг болвол бүх хууль бараг цэгцрэх болно шүү махан толгойтуудаа бод сэтгэ
2016-03-23
Зочин:
Oo za za nogoo shudarga yos yaridag AN iin darga yundaa sandrana ve
2016-03-23
Зочин:
Chi ooroo genkod tumsugduulchihsen Beltreg sh dee. Yundaa sandraldana ve, Génko bugdiig ni ilchilne gesen odoo Beltreg tsarailj baih shiv. Aigaagui yum bol zugeer shalguulchih aan.
2016-03-23
ulaan:
mash zuv ingej zuv buruug ni ylgaj salgah heregtei shuu hun burt huuli tegsh shudarga uilchleh heregtei bid edgeer humuusiig hen ni hen gedgiig meddeg bolson tul uurt noogdson ajlaa l zuv hiih heregtei
2016-03-23
Зочин:
Ардчилсан намынханы ивээгч компаниуд л хоорондоо алалцаж байна шдээ
2016-03-23
Зочин:
Манай тэмка гишүүнийг та нар яаалаа тэр үед хүчний байгууллага хэнийх байсын жэнко та 2ийн тэжээвэр сахал билэгт байсан биз дээ одоо та нарын ээлж цагдаа сайн байнө сайн шалга яаж байлаа эд нар
2016-03-23
зочин:
Хэрэг хийсэн бол хэргээ хүлээх хэрэгтэй шүү дээ. Өөрөө хамтарч идэж уусан юм байгаа биз. Харин ч сайн ажиллаж хэнээс ч айхаа мэдэхээ больсон акулуудыг таны дээр төрийн хууль байдаг гэдгийг харуулж байгаад нь сэтгэл ханамж өндөр байгаа шүү. Тэгэхгүй бол ард түмэндээ хатуу мөртлөө мөнгөтэй тербумтнуудад зөөлөн байж болохгүй. Бүгд тэгш эрхтэй шүү, Энхболд гуай.
2016-03-23
Зочин:
Цагдаагийн даргыг Еренхий сайд,Прокурор шуугчийг Еренхийлегч томилдог,Харин би хэнийг ч томилдоггуй гэчихжээ! Бас еерее бугдийг томилдог байх санаатай юу?! Их л эвгуй санаа байнадаа?! Сайн бод!
2016-03-23
Зочин:
Цагдаа болон ATг захиалга биелүүлдэг газр болсоныг ард түмэн мээж байгааш дээ
2016-03-23
Зочин:
энэ зэвүүн бэлтрэг өөрөө зайлбал яасан юм.
2016-03-23
Зочин:
Enkhbayar darga bainga zorigtoi xeleed l baigaasht
2016-03-23
anhaa:
er ynen helsen bna.shuuh ni cadaadiin gar hel.