Ойрхи Дорнодын хямрал Европыг заналхийлж эхэллээ

img

Брюселль хотноо халдлага болжээ. Энэ талаар “www.independent.ie” мэдээллээ.

 

 

Ойрхи Дорнодын хямрал Европын орнуудыг заналхийлж эхэллээ. Террорист бүлэглэлүүд хүчээ авч, олон сая иргэн Газар дундын тэнгисийг гатлан Европт хөл тавьсаар байна. Амьдрахын төлөө хүний нутагт цагаачлан ирж буй дүрвэгсдийн дунд дүрээ хувилсан террористууд хөгшин Европын хувьд түгшүүр болоод байна. Парисын халдлагаар 130 иргэнээ алдсан тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Террорист мөн, биш гэж шалгадаг төхөөрөмж байсан бол өнөөдөр эдгээр хүмүүс золгүйгээр амиа алдахгүй байсан” хэмээн мэдэгдэж байсан удаатай.

 

Хагас зуун жил Европ тивд ийнхүү цус урссан террорист ажиллагаа болж байгаагүй учир дэлхий нийтээрээ Парисын зүг анхаарлаа хандуулж, гэмгүй иргэдийг хохироосон террористуудыг устгахыг шаардсан. Террористуудаас зугтаан хил давсан дүрвэгсдэд орогнол олгохын төлөө нэгдсэн европчууд эцэстээ тэднээс зайгаа барихыг эрх баригчдаасаа хүссэн билээ. “Ойрхи Дорнод, Африкаас ирсэн хүмүүс бүгд хэт даврагч биш” хэмээн Германы Канцлер Ангила Меркел мэдэгджээ.

 

АНУ-ын Тагнуулын байгууллага 2013 оноос эхлэн олон улсад үйл ажиллагаа явуулж буй террорист бүлэглэлүүдийг судалсан бөгөөд эдгээр бүлэглэлээс хамгийн хүчирхэг нь Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл болохыг тогтоосон.  Тус бүлэглэл 100 мянгаас ч илүүгүй дайчинтай, сарын орлого нь 100 саяыг давсан болохыг тогтоожээ. Энэхүү бүлэглэл Парисын халдлагыг захиалсан болохоо мэдэгдсэн бөгөөд “Биднээс ирэх аюул дуусаагүй” хэмээн мэдэгдсэн юм. Парисын халдлагад 11 этгээд оролцсон байдаг. Цагдаагийнхан долоон этгээдийг устгасан. Бусад нь дүрвэгсдийн дүрээр Бельги рүү зугтаасан болохыг тогтоосон билээ.

 

Парисын халдлагын гол сэжигтэн гэгдээд буй Салах Абдесламыг өнгөрөгч баасан гаригт Бельгийн цагдаагийнхан баривчилсан юм. Салах анхны мэдүүлгийнхээ үеэр Стад де Франс цэнгэлдэхийг дэлбэлэх багт багтаж байснаа дурссан билээ. Франц болон Бельгийн эрх баригчид Салахыг Парисын халдлагыг зохион байгуулсан, халдлагад оролцсон этгээдүүдийг автомашин болон зэвсгээр хангасан хэмээн буруутгаж буй юм. Харин Салах уг мэдээллийг эрс үгүйсгэж “Би захиалагч бус гүйцэтгэгч” гэсэн байна.

 

Салахын баривчилгааны дараа Парис болон Брюселль хотын хамгаалалтыг нэмэгдүүлсэн. Харамсалтай нь хамгаалалт хэт даврагчдын хувьд асуудал болсонгүй. Брюселль хотноо өчигдөр 14.00 цагийн орчимд дараалласан дэлбэрэлт болж, 13 хүн амиа алдаж, 37 хүн шархтжээ.

 

Террористууд “Zaventem” олон улсын нисэх буудал, метроны буудалд гурван дэлбэрэлт зохион байгуулсан байна. Нисэх буудалд хоёр дэлбэрэлт болжээ. Цагдаагийнхан нисэх буудалд халдсан хоёр этгээдийг Салахын хамрагч, Парисын халдлагын гол сэжигтэн Нажим Лаачраоуй болон Мухаммед Абрина нар байж магадгүй хэмээн мэдэгджээ.

 

“Тэд Парисын халдлагын дараа зугтаасан бөгөөд Салахыг баривчилсанд дургүйцлээ илэрхийлэн ийнхүү халдлага үйлдсэн байх магадлалтай” хэмээн Бельгийн прокурор мэдэгдэв. Тэд Сирийн иргэд бөгөөд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид юм.

 

 

Уг мэдээллийн дараа тус бүлэглэл өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Бид Брюселль хотын халдлагын хариуцлагыг хүлээж байна. Бельгичүүдээ энэ бол дөнгөж эхлэл.....130 болон 13” гэж мэдэгджээ.

 

Халдлагын сэжигтэн Лаачраоуй нь Сирийн иргэн бөгөөд 2013 оны хоёрдугаар сард Бельги улсад цагаачлан ирсэн байна. 30 настай Абрина нь Марокко гаралтай Бельгийн иргэншилтэй юм. Абрина Парисын халдлагаас хоёр хоногийн өмнө Бельгид машиндаа шатахуун хийж буй нь хяналтын камерт бичигджээ. Харин халдлагаас нэг өдрийн өмнө Салахын хамтаар супермаркетаар үйлчлүүлсэн байна. Халдлагын дараа уг машиныг Бельгийн хилээс олсон юм. Уг мэдээллийн дараа Белгийн эрх баригчид Брюселль хотноо 100 хоногийн онц байдал зарлажээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар уг бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэхийг олон улсаас шаардсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkk:
Amerkiig dagaj daldganasan ulsuud harinch neg hugjuud baihaa baih shyy... Oros hyatadiig dagaj daldgana san ulsuud bugd l budaanii munguu oloh geed zovj baigaa... Harin ene terroruud bol bayan usa ... Yaduu oros yalgahgyil dee...
2016-03-23
Зочин:
chonon nudtei
2016-03-23
ХЭХЭ:
НААД ҮМХИЙ ХЭЛЭЭ ХОШНОГОРУУГАА ЧИХ УЛААН ОРОСОО ХАХАХАХ
2016-03-23
Зочин:
amerikiig dagaj daldaganaj baigaad evrop tiv ch suirleede ho
2016-03-23
ХЭХЭ:
НААД ҮМХИЙ ХЭЛЭЭ ХОШНОГОРУУГАА ЧИХ УЛААН ОРОСОО ХАХАХАХ