Себастьян Беллин дэлбэрэлтэд өртжээ

img

 

Бельгийн сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин Себастьян Беллин Брюселль хотын нисэх буудалд болсон дэлбэрэлтийн үеэр шархтсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр бэлтгэлээ тараад явж байхдаа дэлбэрэлтэд өртжээ.

 

Дэлбэрэлтийн үеэр тамирчин хөлөндөө хүнд гэмтэл авсан бөгөөд түүний зургийг иргэд олон нийтийн сүлжээнд байршуулсан байна. Тамирчин инстаграмдаа “Террористууд миний карьерт сөргөөр нөлөөллөө. Үнэхээр харамсалтай” гэж бичжээ.

 

37 настай Себастьян яаралтай хагалгаа хийлгэсэн аж. Тэрбээ хэсэг хугацаанд талбайд гарах боломжгүй болсон байна.

 

“Zaventem” олон улсын нисэх буудалд хоёр минутын зайтай хоёр дэлбэрэлт болсон юм. Дэлбэрэлтээр 11 хүн амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ