Иргэдийг ялгаварласан ипотекийн зээл
2016-03-23

Эрх баригчид амлалтадаа хүрч орон сууцны ипотекийн зээлийг 5 хувь болгов. Гэхдээ энэ зээлд орон сууцны ипотекийн зээлтэй 78 мянга орчим иргэн, цаашид байршил харгалзахгүй /ялангуяа нийслэлд/ орон сууц худалдан авах иргэд бүхэлдээ хамрагдахгүй.

 

Зөвхөн Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд орон сууц худалдан авах тохиолдолд ипотекийн зээлийн хүү 5 хувь байхаар тогтоосон. Дээрх бүсэд зээлээр байр авсан иргэдийн зээлийн хүүг бууруулж, 5 хувьд шилжүүлэх юм байна. Гэхдээ дээрх бүсэд ипотекийн зээл авч, 5 хувь шилжих иргэд ердөө 18 мянга орчим нь.

 

Төрийн банкнаас Засгийн газрын журмын дагуу эрх нь нээгдсэн зарим иргэний ипотекийн зээлийг 5 хувьд шилжүүлсэн талаар мэдээлсэн. Гэхдээ энэ нь нийт массыг хамраагүй болохоор хаана, ямар байршилд ипотекийн зээл авсан нь 5 хувьд шилжээд байна вэ гэсэн иргэдийн эргэлзээ гайхшрал одоо ч тайлагдаагүй байгаа. Ямартай ч хөдөө орон нутгийнхан орон сууцаа 5 хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах боломжтой гэдэг нь тодорхой. Гэвч аймгуудад хичнээн барилга баригдаж, хичнээн иргэн ипотекийн зээлтэй байгаа, одоо борлогдохгүй байгаа хичнээн барилга байна вэ гэдэг бас л эргэлзээтэй. Барьсан орон сууцны барилга нь борлогдохгүй бухимдаж байгаа компаниуд хөдөө орон нутагт гэхээсээ нийслэлд л байна.

 

Харин бусад байршилд байр авах болон 8 хувийн хүүтэй зээлээр байр авсан иргэдийн зээлийн хүүг бууруулах ажлыг дараагийн ээлжинд буюу үе шаттайгаар зохион байгуулна хэмээгээд байгаа юм. Иймээс эхний ээлжинд 5 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой орон сууцнуудын байршлыг хүргэж байна.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүст баригдаж байгаа барилгуудыг таван хувийн хүүтэй зээлд хамруулахаар заасан. Гэтэл мөн л дээрх бүсэд төлөвлөсөн барилга баригдаж дуусаагүй, газраа чөлөөлсөн иргэд түрээсийн байранд хэдэн жилийг үдэж, компаниудаас  барилгаа барьж дуусгахыг шаардан гомдолтой яваа.

 

Шинэ суурьшил гэх заалтад “Буянт Ухаа” хороолол одоогоор хамрагдаагүй юм билээ. Тиймээс энэ хорооллын иргэд тун бухимдалтайгаар оршин суугчдын гарын үсэг бүхий өргөдлийг УИХ, Ерөнхий сайдад хаягласан байсан. Уг нь ч “Буянт Ухаа”-гийнхан төрийн буянаар зах зээлийн үнээс харьцангуй доогуур ханшаар орон сууцаа худалдан авч, ипотектийн зээлд хамрагдан улс. Гэхдээ хүний хэрэглээ, амьжиргаа хойно зээлийн хүүгээ бууруулахыг хэн хүнгүй хүсэлгүй яах вэ.

 

Ер нь ипотекийн 8 хувийн зээлд хамрагдах орон сууцны ам.метрийг 80 хүртэл хувь байхаар зааж, зай талбайг нь хязгаарласан. Засгийн газраас журамд өөрчлөлт оруулахдаа ипотекийн зээлийн ам.метрийг чөлөөлж, нийтэд нь 8 хувьд хамруулж болох заалт оруулахаар яригдаж байсан. Ипотекийн зээлтэй 80 орчим мянган иргэдийн нэлээд нь арилжааны банкны жилийн 20 хувийн хүүтэй зээлд хамрагдсан байдаг. Тэр дундаа зарим иргэн тухайн үедээ ам.доллараар төлж байхаар гэрээ хийсэн нь эдүгээ ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2000 төгрөгийг давсан энэ үед тунчиг хатуу тусч байгаа биз. Тиймээс арилжааны 80 ам.метраас дээш хэмжээтэй орон сууц авсан иргэд зээлээ 8 хувьд шилжүүлэх боломжийг мөн л чих тавин чагнаж байсан нь талаар болсон.

 

Цаашлаад эдийн засагчид, эдийн засагч-улстөрчид ипотекийн зээлийн хүүг 5 хувьд шилжүүлэх асуудалд эсрэг байр суурьтай, толгой сэгсэрч суусан. Учир нь 5 хувийн хүүтэй болгосноор эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн тэд байр сууриа илэрхийлж байв.

 

Харин Засгийн газар 5 хувийн хүүтэй ипотекийн зээлийг үе шаттай хэрэгжүүлнэ. Үе шаттайгаар хэрэгжүүлэхгүй бол өнөөгийн эдийн засаг ачаагаа дааж чадахгүй хэмээн тайлбарласан. Ямартай ч ипотекийн зээлийг 5 хувьд шилжүүлсэн Засгийн журам ипотекийн зээл авсан нийт иргэдийг хамарсангүй. Басхүү баригдсан барилгуудын борлуулалт хийгээд ханшинд нь ч нөлөөлсөнгүй. Ер нь эдийн засагт ч сайн, муу аль ч талаараа  нөлөөлсөнгүй.

 

Ийнхүү иргэдийн дунд хэт хүлээлт үүсгээд байсан “5 хувь” цөөнхийг хамарч, олонх гонсгор үлдлээ. Ер нь орон сууцны зээл иргэдэд хэт ялгавартай хэрэгжиж байгаа. Цаашлаад 5 хувийн зээлд хамрагдах байтугай, 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн олгогдож байгаа эсэхэд иргэд гайхсаар байна лээ.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
80kvadrat metriin hyazgaaraa avch hayah heregtei. olon huuhedtei ail umaisan yumand orchihood bagtaj shingehgui yum bolno sh dee. tegeed 8 huvi ruu oruulahgui bol ur huuheddee hangalttai mungu zartsuulj chadahgui baina.
2016-03-24
zochin:
tatvar avahdaa aimaar avdag baij, ergeed harj uzehdee alagchilj baigaa namiig tegeed yu geh yum. hamgiin teneg nam bol ardchilsan nam.ta nar ahij hezee ch garahgui.
2016-03-24
pkxny:
энэ монголд ганц хэрэггүй нам баина бүх юмыг хараа будах сонирхолтой энэ уулс орны энэ хэвээр нь баилгах хүмүүс баих шиг баина ТЭР ХҮМҮҮС БОЛ ОДООГИЙН монгол ардын намын хэсэг луйварчид баих шиг баина ЗӨВ ЗҮЙЛ ХИЙХЭЭР ТЭР БҮГДИЙГ ХАРААР БУДАЖ БАИНА ШҮҮ МАШ ОЛОН ЗҮЙЛ ДЭЭР АЖИГЛАГДААД БАИНА
2016-03-24
Tarhinii turaaltan:
Tarhinii turaaltai bertegchin bidniihee oriloldohiig sonsooch. Bidend erh tegsh handaach.Halamjaa bugded maani tegsh hurteegeech.
2016-03-23
hi:
Үндсэн хуулийн цэцэд хандаж гомдол гаргах хэрэгтэй. Ард түмнээ ялгаварласан байна. Бүгд адилхан 5 хувийн зээл авах эрхтэй байх ёстой
2016-03-23
Иргэн чинь:
Засгийн газар огцорч, их хурал тарах цаг болжээ. Яагаад ??? шийдвэр нь ард түмнээ ялгаварласан, хүний эрхийг ноцтой зөрчсөнд байгаа. Тухайлбал Хүүхдийн мөнгийг ялгаварлаад бөөн шуугайн болоод МАН-ын шахаасаар бүгдэд нь олгохоор болсон. Одоо орон сууцны зээлийг 5 хувь болгоно гээд Их хурлын дарга нь жаал рекламдчихаад, мөн л ард түмнээ ялгаварлаад эхэлчихлээ. сонгуулиар АН-ыг сонговол 5 байтугай 2 хувь болгох боломжтой байна гээд банкны ерөнхийлөгч нь яриад байх юм. Үндсэн хууль зөрчиж ард түмнээ ялгаварлаж, хүний тэгш эрхийг ноцтой зөрчсөн учир зайгаа тавих цаг болжээ.
2016-03-23
irgen:
mash zuv ingej baij l utaanaasaaa niisleliin buurunhii ger ger xog 2-s salna.mun niislel ryy nyyj ireh huduuniihnii tulburuug nem .Huduuni hulgaich nar niisleld hulgai deerem alaan hychin gargaj niisleliin zahd geree bariad hog tyleed hulgaigaar amidarch bn.zailuul
2016-03-23
ЭРДЭНЭЖАМЬЯАНГИЙН ДҮҮ:
ЗАЛУУ ХҮНИЙ ХУВЬД УЙЛМААР ББАЙНА.... ХУУЛЬЧ ХҮНИЙ ХУВЬД БИ ЯАЦИЙНН....ИЙИЙИЙИЙ..............
2016-03-23
Irgen:
Er mongotei hun ipotekiin zeel avahgui shuu dee. 80m2-iin hyazgaariig avch hayachee ard irged ee alagchlaad Yadaj 80m2 aas deesh 8-d hamruulbal
2016-03-23
8321321:
80MKV dotor ni 8 zeel uguud, deeshhees ni undur baij boldoggv ium uu? yaahaar humuusiig yalgaad baidiin. 4, 5 huuhedtei ail argaa baraad l bair oldohgvi bolhoor ni 90mkv bair avsan. tegsen 16 tulj baina. 8 bolchuul 2 dahin buulgamaar baina. arai heterhii yalgaj bainaa. bas 85, 82 toi ailuud baij l baina lee shvv dee. ingej yalghaa hezee bolih ve?
2016-03-23
зочин:
5зээлийг хотын зах буюу хөдөө орон нутагт хэрэгжээд эхлчихсэн баина яахаар ингэж худал бичдэг баина аа
2016-03-23
Зочин:
sain sudlaagui baij hudlaa amlaltiig AN ogson. Ingej ard irgedee yalgah uneheer teneg baina. Ta nar shig ard tumneeree toglodog, helsen ugendee hurdeggui humuus daragiin songuuliar garch irehgui.
2016-03-23
Зочин:
Сайн судалж байж бич, Буянт-Ухаа II 5 хамрагдсан, мэдэхгүй байж худлаа ярихаа боль.
2016-03-23
Би:
Энэ ялгаварлсан асуудал мөн байна. Үнэхээр хүлээлт үүссэн үү гэвэл үүссэн хүлээсэн гэхдээ нийтэд хүртээлгүй зүйл болсон.
2016-03-23
zochin:
Zuv asuudal devshuulsen baina.Amidralaa ood ni tatah gej chadlaaraa zutgesen dund davaharginhand hungulult, zeel buh haalttai.Bolomjiin chanartai barilga bugd 80 m2 aas ih talbaitai.ene uls orond bugdiig yaduu davharga uruu oruulah gesen dald sanaa yagaad l baih shig.
2016-03-23
оч:
улаан цайм иргэдээ 2 хуваачаад байхад ялгаварлаагүй гээд байдаг нь яаж байгаа юм. МАН сурталчилгаа явуулсан байлаа ч төрийн эрх АН-ын гарт байгаа. бүхнийг хүч түрэмгийлэн шийдэж л байна шүү дээ. хоосон шалтаг гаргах хэрэггүй.
2016-03-23
Бат:
Зээл хумигдсан шалгуур мар хэцүү болсон эсрэг сурталчилгаа гэж юуг хэлж байна МАН аас болоод төрийн баак зээл өгч чадахгүй биш угаасаа чадамж мөнгө нь байхгүй байгаа учраас зээл өгөхгүй байгаа юм биш үү
2016-03-23
Зочин:
AN butehgui gedeg ni haragdlaa sh dee 4 n jild. Olon jil demjsen dee. Belter AN iim darga bolood Genko giin ohin kompani bolgochihloodoo
2016-03-23
Бичээч:
Энэ бол ялгаварласан зүйл байхгүй. Хуучин зээл олголт жинхэнэ ялгаварлаж байсныг харин ч боломж нэмэгдүүлж байгаа юм биш үү. Зөвхөн эсрэг сурталчилгаанаас болж хэрэгжихэд саад учруулж байгааг мэдэж байна уу. Улс төржилтөө зогсоовол байр хүссэн иргэдэд хамгийн ашигтай хувилбар шүү. МАН-ыхан наад эсрэг үйлдлээ зогсоож эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө бага ч гэсэн анхаарвал яасан юм бэ.
2016-03-23
Би:
Энэ ялгаварлсан асуудал мөн байна. Үнэхээр хүлээлт үүссэн үү гэвэл үүссэн хүлээсэн гэхдээ нийтэд хүртээлгүй зүйл болсон.
оч:
улаан цайм иргэдээ 2 хуваачаад байхад ялгаварлаагүй гээд байдаг нь яаж байгаа юм. МАН сурталчилгаа явуулсан байлаа ч төрийн эрх АН-ын гарт байгаа. бүхнийг хүч түрэмгийлэн шийдэж л байна шүү дээ. хоосон шалтаг гаргах хэрэггүй.
Бат:
Зээл хумигдсан шалгуур мар хэцүү болсон эсрэг сурталчилгаа гэж юуг хэлж байна МАН аас болоод төрийн баак зээл өгч чадахгүй биш угаасаа чадамж мөнгө нь байхгүй байгаа учраас зээл өгөхгүй байгаа юм биш үү