Хатуурч, өнгөө алдсан алгаа эмчлэх арга

Таны алганы арьс өнгөө алдах, хуурайших болон хатруусан бол энэхүү зөвлөгөөг дагахыг зөвлөж байна. Энэ талаар “www.wikihow.com” мэдээллээ.
Алхам №1
Гарын арьсны хамгийн эмзэг хэсэг бол алга юм. Алганы арьс их нимгэн учир хурдан өнгөө алдаж, хатуурдаг. Хэрвээ таны алга хатуурсан бол төмөр аяга, төмөр хоолны халбагаар гараа сайтар үрэх хэрэгтэй.
Алхам №2
Бага зэргийн ус хийсэн давсаар гараа үрвэл гарын арьс хурдан хугацаанд зөөлөрдөг байна.
Алхам №3
Халаасан улаан лоолийн шүүсэнд алгаа таван минут дүрээд гарын тос түрх.
Алхам №4
Лемоны шүүсэнд мөн алгаа 2-3 минут дүр. Хатуурсан алгыг нь хормыг төдийд зөөлрүүлэх болно.
Алхам №5
Мөн скочоор гараа ороогоод 30 минутын дараа гараа бүлээн усаар угаах хэрэгтэй.
Алхам №6
Бага зэргийн гарын саванг алга дээрээ түрхээд массаж хийх.
Алхам №7
Мөн шүдний оогоор массаж хийгээд, гараа бүлээн усаар угаах.
Алхам №8
Кофены шаараар алгаа арчих. Энэ арга алганы өнгийг сэргээдэг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ