Том Круз өвөө болно

Холливуудын нэрт жүжигчин Том Крузын өргөмөл охин Белла Круз жирэмсэн болжээ. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард Макс гэх залуутай Лондон хотноо нууцаар хуримласан юм. Тэгвэл Белла жирэмсэн болсон тухай түүний найз “TMZ” сайтад ярьсан талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ. Белла ирэх есдүгээр сард амаржих гэнэ.
Уг мэдээллийг хос батлаагүй бөгөөд Макс инстгарамдаа “Хүлээлт, хүлээлт” хэмээн бичжээ.
23 настай Беллагийн хуримыг Том Круз үгүйсгэдэг бөгөөд охиноо нөхрөөсөө салахыг шаардсан байна.
Том, Николь Кидман нар 1999 онд Коннор , Белла нарыг өргөж авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ