Хилари Суонк сүй тавьжээ

Холливуудын нэрт жүжигчин Хилари Суонк сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй өнгөрсөн оны долоодугаар сараас теннисчин Рубен Торрес гэгчтэй болзох болсон юм. Тэрбээр өчигдөр инстаграмдаа найз залуутайгаа авахуулсан зургаа нийтлээд “Бид сүй тавьсан” гэж бичжээ. Хос хуримаа ирэх арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Хилари 1997 онд жүжигчин Чад Ловтой гэрлэсэн бөгөөд хос 2007 онд салсан юм. Салалтын дараа жүжигчин бүсгүй бизнесмэн Жон Кэмпэситэй болзох болжээ. Тэд 2012 оны нэгдүгээр сард салсан билээ.
Жүжигчин 2000 онд “Хөвгүүдийг битгий уйлуул”, 2005 онд “Сая долларыг бүсгүй” киногоор “Оскар”-ын “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид ялалт байгуулж, алтан хүний эзэн болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ